Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.01.26/ ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Олон жил асуудал дагуулж, яригдсан Оюу толгойн бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэж, Гүний уурхайн ажлыг албан ёсоор эхлүүлсэнд Засгийн газарт баяр хүргэж, талархал илэрхийлж байна. Монголчууд бид баялагтай байх ёстой. Эзэн нь байх ёстой гэдгийг Ерөнхий сайд байхдаа би хэлж байсан. Дээр нь улс, эх орны эдийн засаг хүнд байна. Дэлхий нийтийн эдийн засагч хүнд байна. Хүндрэлтэй цаг үеийг хүн төрөлхтөн даван туулж байна. Ард түмний ахуйн амьдрал хүнд байна. Гэхдээ ард иргэдийнхээ орлогыг хамгаалах чиглэлд боломжоороо ажиллах шаардлагатай. Дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Нэн ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, тэтгэвэр болон тэтгэмж авч байгаа өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газарт цагаан сарын өмнө тодорхой хэмжээний шийдвэрийг үе шаттайгаар авах шаардлагатай байна. Чиглэл болгож, үүрэг өгч байна" хэмээн Засгийн газарт чиглэл өглөө.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгч байгаа саналыг ярилцаад, А.Ариунзаяа сайдын багц дээр ямар төсөв тусгаж болох нь, төсвийн хувьд яамаар байна гэдгийг судалж, ойрын үед шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 16 )
( 202.21.108 .48 ) бичигч тэтгэврийн зээлийг нь тэглээд өгөөч ээ ч гэх шиг. Зээлгүй хүмүүс нь яахын хохироод үлдэх болж байна уу? ! Бүр яалтчгүй зээл авч эм тариа, идэш хүнсэндээ хэрэглэж байгаа аргагүй нэгэн байгаа л даа. Гэхдээ ихэнх зээлийг хүүхдүүд нь л авахуулдаг гсн дээ.
түргэн шуурхай шийдэж ахмадуудаа баярлуулах сэтгэл гаргаж байгаа бол тэтгэврийн зээлийг нь тэглээд өгөөч ээ. дараа нь хаврынхаа чуулганаар сайн судлаж хэлэлцсэний үндсэн дээр төсвийн тодотголыг хэлэлцэж ул суурьтай шийдэх нь зөв гэж бодож байна
бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэн даруй нэммээр бна 36 жил ажиллаж шимтгэл төлчихөөд бага тэтгэвэр авдаг нь тэтгэврийн тогтолцоо яаж бодоод байгаа юм бэ тасралтгүй 36 жил ажилласан арай л юмаа
Grvppiin xvnd ogox bol uu
Тэгмээр юм даа! Үнэн л байгаасай даа! Ядарсан хэдэн хөгчүүд маань ямар их баярлах бол доо!
Зөв шүү тэтэгвэр нэмэх ёстой\n
УИХ-Н ГИШҮҮДЭД ТАРААХ 300,000,000,000 ТӨГРӨГ, ШИНЭЭР БАРИХ БАРИЛГУУДАА ЗОГСООЖ ТЭТГЭВЭРЭЭ НЭМЦГЭЭ. БАРЛИГА ХҮЛЭЭНЭ. ХӨГШЧҮҮЛ ХҮЛЭЭХГҮЙ ХОРВООГ ОРХИЖ БАЙНА...
Адилхан бүгдэд нь нэмээрэй!
Нэмж чадахгүй. Жавхлан нэмэхгүй боломжгүй гэсэн.
erkhesee ,,, tsagaan saryn umnu gesen neg ch ug kheleeguy shuu ,
erkhesee ,,, tsagaan saryn umnu gesen neg ch ug kheleeguy shuu ,
canada aganhuu bas hurelsuh ah min ladaginma. holsolj aluulad. bas ganhuu suuri togoldor 130 sai hosue harhs abdinma hulgai hij tosob hulgailj NIC petrovis hulagai hiiged harsha abdinm.
chmad iluu tatabar abj hubida amerik sai ene zaluu harsh absinma 2300sai dolar ogod harsh abdag daa heni mongo bee petrobis mongo hulgai hidge dee.chi ingej omnod sudna house 120 sai abdag daa.
chams aihuu huaa shalada aian shasan ain .chi iluu tatabara abdag daa chi ulii tatbara abj hubida idej udga daa.
Za hori guch ogch tenegteerei.nembel oligtouhon nemeerei
Grupptei xvnd ogox bol uu