Ирэх баасан гараг буюу шинийн 4-нд БҮХ НИЙТЭЭР амарна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Цагаан сарын шинийн дөрөвний өдөр ирэх баасан /2022.02.04/ гарагт тохиож байгаа билээ. Тэгвэл тус өдөр бүх нийтийн амралтын өдөр гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр “Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд цагаан сараар гурав хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр. Энэ жил шинийн гурван гэж байхгүй, харин хоёр шинийн дөрвөнтэй гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал. Цагаан сараар гурван хоног амарна. Засгийн газар өдөр хоног зөөхгүй. Угаасаа ч өдөр зөөдөг заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй” гэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Коффи Аннан(192.82.75.21) 2022 оны 02 сарын 01

2 шинийн 7 гэж байнаа

0  |  0
Top