Засгийн газрын өнөөдрийн /2022.02.01/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар яг одоо /12.20 цаг/ мэдээлэл өгч байна.
Энэ үеэр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажууллаа. Ингэснээр өнөөдрөөс ахмад насны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжих боломжтой болж байна" гэсэн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Засгийн газрын зүгээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 63 дугаар тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоолоор тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянган төгрөг болгох, 500 мянгаас дээш тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг 15 хувиар нэмж байна. Тэтгэврийг шуурхай зохион байгуулж, олгох үүрэг даалгавар өглөө. Бид арилжааны банкуудад нэмэгдэл төсвөө шилжүүлчихсэн. Банкууд олгож эхэлж байна. Одоогоос 3-4 цагийн дараа олгож дуусна гэдэг мэдээлэл байна" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
МӨНГӨ ХЭВЛЭЭД БАЙХААР ЧИНЬ ҮНЭ ТЭНГЭРТ ГАРЧ ИНФЛЯЦ ШАЛАН ДООГУУР ОРНО ШҮҮ ДЭЭ ХҮҮКЭЭ
ГОЁ САЙХАН БҮСГҮЙ БАЙНА НҮДНИЙ ШИЛГҮЙ. ЖИНХЭНЭ МОНГОЛ