Буриадын Гавьяат жүжигчин, дуучин Бадма-Ханда Аюшеева Өвөр Монголын Шэнэхэнд төрж, өссөн хүн. Тэрээр Улаан-Үүд хотод буузны ресторан нээснээ зарлалаа.
Бадма-Ханда “Манай гэр бүлийн бууз маш амттай. Багаасаа л бууз хийхдээ жирийн нэг хоол хийх биш ямар нэг ариун ёслол үйлдэх гэж байгаа мэт л бэлтгэдэг байлаа. Мах, гурил, амталгаа гээд бүгд манай гэрийн нууц. Би төрөхдөө л энэ бүх мэдлэгийг удам дамжуулан хүлээж авсан. Жинхэнэ буриад бууз гэж юу болохыг Улаан-Үүд хотынхонд харуулна. Энэ бол миний үүрэг, зорилго. Би дуу хөгжмөөс гадна хоол ундаар буриад соёлыг сурталчлан дамжуулах ёстой” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
mgloor badamhand kkk\n