БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээний шийдлийг олох Эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулагдсан.
Тус зөвлөл БОАЖЯ, ЭХЯ болон бусад газрууд хамтран энэ чиглэлд хэрхэн ажиллаж болох талаар судалж, танилцуулга хийх учиртай. Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо хоёрдугаар сарын 4-нд Эрдэмтдийн зөвлөлтэй товлосон хоёр дахь удаагийн уулзалтаа хийжээ.
Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, ШУТИС-ийн зөвлөх, доктор, профессор Д.Баяр, Мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Л.Гэндэнсүрэн, Хүнд аж үйлдвэрийн инженерүүдийн холбооны тэргүүн Ц.Бээжин, “Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Т.Болдбаатар, Техникийн ухааны доктор, зөвлөх инженер И.Эрдэнэбаатар нарын эрдэмтэд сайжруулсан шахмал түлшний чанар, технологийг сайжруулах асуудлын хүрээнд үндсэн гурван чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах саналаа танилцууллаа.
Эрдэмтдийн хувьд сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг тал бүрээс нь сайтар судалсны үндсэн дээр хөгжүүлж, цогцоор нь сайжруулах шаардлагатай байгааг дурджээ.
БНХАУ, ОХУ, Герман, Франц, Польш, Англи, Солонгос, Испани, Турк зэрэг улс орнуудын шахмал түлшний түүхий эд, технологи, стандарт, үнэ, хэлбэр, хэмжээний талаар хийсэн харьцуулсан судалгааг эрдэмтэд хийжээ.
Гэрэл зургийн эх сурвалж БОАЖЯ
“Нийт есөн улс орны шахмал түлшний үйлдвэрийг судлахад хамгийн боломжит хийгээд чанартай үйлдвэрлэл нь ХБНГУ-ын үйлдвэр байна.
Таван толгой түлш компани жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 220 мянган гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж, байгууллагыг түлшээр хангах үүрэг хүлээдэг. Харин Герман улсын сайжруулсан түлшний үйлдвэр жилд 1.5 сая тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлийн техник тоноглол, хадгалалт, түгээлт зэргийг нэг дор цогц байдлаар шийдсэн гээд олон давуу талыг харж болно.
Тиймээс ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн туршлагыг эх орондоо нутагшуулах судалгааны ажил үргэлжилж байна” гэсэн юм.
Мөн харьцуулсан судалгааны талаар хэлсэн үгэндээ “Хятад улсын техник хэдий хямд үнэтэй ч насжилт бага, чанар тааруухан. Харин Герман технологи өндөр үнэтэй ч 50-60 жил яригдах чанар, насжилттай байгаа юм. Тиймээс “Харамч хүн хоёр дахин төлдөг” гэдэг шиг хямд үнэтэй, чанар муутайг нь бус сайн судалж, чанар сайтайг нутагшуулах нь зөв гэж үзэж байна.
Үүнээс гадна манай улсад олдоц сайтай материал буюу байгаль орчинд ээлтэй, эко шахмал түлш үйлдвэрлэж болох өтөг бууц, аргал, хомоол, нүүрсний дээжийг Герман улс руу судалгаанд зориулж явуулсан. Судалгаанаас харахад, мод ихтэй бус нутагт амьдарч буй нэг өрх 5 тонн орчим модыг зөвхөн галлагаанд ашиглаж байна. Иймд түлшний модонд тавих хяналтыг сайжруулах, иргэдэд түлшний сонголтыг бий болгох зайлшгүй шаардлагатай” хэмээн ярьж байлаа.
Хуралдааны төгсгөлд сайжруулсан шахмал түлштэй холбоотой иргэдээс ирж байгаа гомдол саналд Эрдэмтдийн зөвлөл дүн шинжилгээ хийж, хэд хэдэн чиглэлээр судалгааны ажлыг дахин хийж, хоёрдугаар сарын 10-ны өдөр танилцуулах үүрэг хүлээжээ. Тодруулбал,
Сэтгэгдэл ( 0 )