“Starlink” хиймэл дагуул агаар мандалд орж ирсэн байж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

АНУ-ын “SpaceX” компанийн энэ сарын 3-нд дэлхийн тойрог замд гаргасан 49 хиймэл дагуулын 40 нь соронзон шуурганд өртжээ. Улмаар хиймэл дагуулууд тойрог замаас гарч, дэлхийн агаар мандалд орж ирсэн байж болзошгүй гэж тус компани мэдээлжээ.

Хяналтаас гарсан хиймэл дагуулууд бусад хиймэл дагуултай мөргөлдөх эрсдэл байхгүй гэж тус компани онцолсон байна. Үүнээс гадна “Starlink” хиймэл дагуул нь дэлхийн агаар мандалд ороход бүрэн устах тохируулгатай тул хиймэл дагуулуудын хэсгүүд унах, сансарт хог хаягдал болж үлдэх боломжгүй аж.

“Starlink” хиймэл дагуулын сүлжээ нь 260 кг бүхий бага оврын олон тооны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд ажиллуулах замаар 5G сүлжээний стандартад нийцсэн 1 гигабит/секунд хурдны өргөн зурвасын интернетээр хангах зориулалттай. Тус компани нийт 11 мянган хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн. Энэхүү төслийн нийт өртөг нь 11 тэрбум ам.доллар. 2019 оны тавдугаар сард анхны хиймэл дагуулыг хөөргөснөөс хойш “SpaceX” нийт хоёр мянга орчим хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулаад байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүннү(202.179.24.5) 2022 оны 02 сарын 09

Сансар огторгуй маань Америкийн “Улаан чулуут” болж дээ.

0  |  0
Top