ШИЙДВЭР: Цар тахлын үеийн БҮХ ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦАЛЛАА

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа.  

Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэлээ.

Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болголоо.  

Хуралдаантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл, мэдээлэл хийв. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй болсноо зарлаж байна. Ингэснээр иргэн та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын үеийн бүхий л хязгаарууд цуцлагдаж байна. Гаднаас ирж байгаа жуулчдын хувьд вакцинд хамрагдсан бол хүлээж авахад бэлэн байна. Мөн Монгол Улсад ирж вакцинд хамрагдах нь нээлттэй" гэх мэдээллийг өглөө. 

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэлээ.

Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болголоо.  

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.234.135.85) 2022 оны 02 сарын 14

Mask, vaccin geed anhaarlaa sulruulahgvi baiya l daa

0  |  0
Иргэн(103.10.21.252) 2022 оны 02 сарын 14

Хөгжлийн банкны хэргийг мартагнуулах арга саам хайж бнаа

0  |  0
ОДСҮРЭН ГЭГЧИД ХЭЛЭХ(66.181.181.36) 2022 оны 02 сарын 14

ВИРҮС ТАРХАЛТ ХОНОГ ЬУТАМД 1000 ГАРААД БАЙХАД ВИРҮС ТАРХАЛТЫН БАЙДЛЫГ ХАРГАЛЗАЖ ЦУЦАЛЖ БУЙ ГЭЖ ХУЦАХ ЮМАА. БОЛИОЧ ЭЭ. ХҮҮХДҮҮД ЦАХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛМЭЭР БАЙНА. ЗААВАЛ ВИҮС ТУСГАХ ГЭЖ ЗҮТГЭХ ЯМАР САНАА БАЙНА ВЭ НӨХӨӨР

0  |  1
ОДСҮРЭН ГЭГЧИД ХЭЛЭХ(66.181.181.36) 2022 оны 02 сарын 14

ВИРҮС ТАРХАЛТ ХОНОГ ЬУТАМД 1000 ГАРААД БАЙХАД ВИРҮС ТАРХАЛТЫН БАЙДЛЫГ ХАРГАЛЗАЖ ЦУЦАЛЖ БУЙ ГЭЖ ХУЦАХ ЮМАА. БОЛИОЧ ЭЭ. ХҮҮХДҮҮД ЦАХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛМЭЭР БАЙНА. ЗААВАЛ ВИҮС ТУСГАХ ГЭЖ ЗҮТГЭХ ЯМАР САНАА БАЙНА ВЭ НӨХӨӨР

0  |  0
ЗОЧИН(192.82.67.100) 2022 оны 02 сарын 14

МАСКАА ЗҮҮСЭН ХЭВЭЭРЭЭ БАЙЦГАЯ.

1  |  1
(202.9.40.246) 2022 оны 02 сарын 14

Одоо тэгээд цар тахлын хууль хүчингүй болсон гэсэн үг үү

0  |  0
Top