Бээжингийн шүүх өвлийн олимпын бэлэг дурсгалыг дуурайлган үйлдвэрлэж, борлуулж байсан Жэн овогтой этгээдэд нэг жилийн хорих ял оноож, 40 мянган юанийн торгууль ногдуулжээ.
Хятадын Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн төлөөлөгч Тан Жаожигийн мэдээлснээр, олимпын бэлэг тэмдэг болсон Бин Дунь Дунь панда баавгай, Шюй Рон Рон улаан дэнлүүг дуурайлган хийж, зохиогчийн эрхийг зөрчсөний төлөө үүсгэсэн анхны эрүүгийн хэрэг гэнэ.
Олимпын бэлэг тэмдэг бүхий бэлэг дурсгалын зүйлс ихээхэн эрэлттэй байна. Хятадын эрх баригчид ийм төрлийн бүтээгдэхүүний зохиогчийн эрхийг хамгаалахад онцгой анхаарал хандуулан, хяналт тавьж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Hyatad l yum chini iim yavdal garch l taaraa. Gaihah yum alga