Грект Бээжингийн олимпын галыг асаана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

"Бээжин-2022" өвлийн олимпын галыг асаах ёслол төгөлдөр ажиллагаа өнөөдөр /2021.10.18/ Эртний Олимпиад болно.

Олимпын галыг Олимпын их наадмын өлгий нутагт асаах уламжлал 1936 онд тогтжээ.

Энэхүү арга хэмжээнд уламжлал ёсоор 11 эмэгтэй жүжигчин оролцдог. Тэд эртний Грекийн охин тэнгэр Герагийн сүмийн туурин дээр эртний зан үйлийг үйлддэг. Олимпын галыг парабол толинд туссан нарны туяаны тусламжтай асаадаг.

Бээжингийн олимпын бамбарын буухиаг Грекийн цаначин Яннис Иоаннис Антониу эхлүүлнэ. Тэрбээр Афины Акрополь өндөрлөгөөс гараагаа эхэлнэ. Энэ удаад олимпын бамбар Грек улсад нэг хоног аялах бөгөөд мягмар гарагт /2021.10.19/ түүхэн “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд Хятадын талд хүлээлгэн өгнө. Өвлийн олимпын эзэнд бамбарыг Грекийн цаначин Параскеви Ладопулу дамжуулан өгнө. Үүний дараа олимпын бамбарыг тусгай онгоцоор БНХАУ-д авчирж, буухиа үргэлжлэх юм. Олимпын бамбарын буухиа 2022 оны хоёрдугаар сарын 4-нд буюу Бээжингийн олимп эхлэх өдөр ёслол төгөлдөр өндөрлөнө.

Эртний Олимпиад болох олимпыг галыг асаах ёслол хоёр дахь удаагаа үзэгчгүй болно. Өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас Токиогийн олимпын бамбарыг мөн л үзэгчгүй асааж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top