ОУОХ Бээжингийн олимпын халдвар хамгааллын талаар мэдээлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Олон улсын олимпын хороо цар тахалтай холбогдуулан авч болзошгүй халдвар хамгааллын арга хэмжээ, хязгаарлалтуудыг үл харгалзан Бээжингийн өвлийн олимпод оролцох тамирчдад бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүх арга хэмжээг авна гэж ОУОХ-ны хэвлэлийн албаны дарга Марк Адамс мэдэгджээ.

Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болно.

Сүүлийн 18 сарын турш хүн төрөлхтөн байнгын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд амьдарч байгаа тул Бээжингийн олимпын үеэр ямар арга хэмжээ авахыг тодорхой хэлэх боломжгүй байна гэж тэрбээр тодруулсан байна. Хоёрдугаар сарын нөхцөл байдлын талаар одоо урьдчилж ярихад хүнд. Цар тахал тэр үед намжаагүй байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч ОУОХ ирэх өвлийн олимпын үеэр тамирчдад зориулж бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж Адамс онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.17.232) 2021 оны 12 сарын 11

durtai neg haltar abgaichud huuramch hindu enpal bcihig mexik bcihig ogood mini hong kong hohhot kompani baraa hadagunam. haasana komapni hohirolo nehjina.

0  |  0
Top