АНУ Бээжингийн олимпын их наадамд дипломат бойкот зарлав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

АНУ 2022 оны Бээжингийн XXIV өвлийн олимпын их наадамд дипломат бойкот зарлажээ.

Байдены засаг захиргаа БНХАУ-ын Шинжаанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, хоморголон устгах бодлого явуулан, хүний эрхийг зөрчиж буй бусад асуудлыг харгалзан Бээжингийн Өвлийн олимп болон Паралимпын наадамд дипломат болон албаны төлөөлөгчөө явуулахгүй байх шийдвэр гаргасан гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Цагаан ордон үндэсний шигшээ багтаа бүрэн дэмжлэг үзүүлэх болно гэж онцолсон байна.

Олон улсын олимпын хорооны албан ёсны төлөөлөгч тухайн улс орон албан болон дипломат төлөөлөгчөө илгээх эсэх нь цэвэр улс төрийн шийдвэр бөгөөд улс төрийн хувьд төвийг сахих бодлого баримталдаг ОУОХ эдгээр шийдвэрийг бүрэн хүндэтгэн хүлээн авах болно гэж мэдэгджээ.

Бээжин-2022 олимпын их наадам ирэх оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд, паралимп гуравдугаар сарын 4-13-ны хооронд болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.254) 2021 оны 12 сарын 07

0  |  0
Top