Бээжин-2022: Халдварын 23 шинэ тохиолдол илэрлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Бээжингийн өвлийн олимпын их наадамд оролцохоор Бээжинд ирсэн төлөөлөгчдөөс халдварын 23 шинэ тохиолдол илэрсэн тухай Олимпын зохион байгуулах хороо мэдээлжээ.

Лхагва гарагт /2022.01.26/ Хятад улсад 14 тамирчин, албан ёсны төлөөлөгч, 337 зохион байгуулагч талын буюу спорт холбоодын төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.

PCR шинжилгээгээр 15 шинэ халдвар илрүүлсэн нь бүгд зохион байгуулагч талын төлөөлөгчид байна. Найман халдварын тохиолдол өмнө нь Бээжинд ирсэн зохион байгуулагч талын төлөөлөгчид байна.

Бээжингийн өвлийн олимпын их наадам хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top