Австрали Бээжингийн олимпын эсрэг бойкотод нэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон БНХАУ дахь хүний эрхийн асуудалтай холбогдуулан Бээжингийн өвлийн олимпын их наадамд албан болон дипломат төлөөлөгчөө илгээхгүй гэж мэдэгдэв.

Тэрбээр Австралийн Засгийн газар хүний эрхийн зэрэг асуудлыг хөндөж тавьсан хатуу байр сууриасаа ухрахгүй гэж онцлоод гэсэн хэдий ч Австралийн тамирчид олимпын их наадамд оролцох болно гэж мэдэгджээ.

Австралийн Үндэсний олимпын хорооны гүйцэтгэх захирал Мэтт Кэрролл тус улсын тамирчин, багийн албаны хүмүүс, эмч, дасгалжуулагчид Бээжингийн олимпын бүхий л арга хэмжээнд оролцоно гэж мэдэгдсэн байна. “Спорт бол дэлхий дахин, дэлхийн бүх тамирчдыг нэгтгэх боломж юм. Бид улс төрийн хувьд төвийг сахих баяр суурь баримталдаг” хэмээн онцолсон байна.

Австрали дахь БНХАУ-ын Элчин сайдын яам Австрали улс Бээжингийн олимпын их наадамд дипломат бойкот зарласан нь хоёр улсын харилцааг хэвийг болгох тухай Канберрагийн тунхаглалтай зөрчилдөж байна гэж мэдэгджээ. “Тэнгист цутгаж буй голын урсгалыг уул зогсоодоггүй” гэж онцлоод Австралийн тамирчдын амжилт Австралийн албаны хүмүүс, зарим албан тушаалтнуудын улс төрийн шинжтэй үйлдлээс шалтгаалахгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top