БНХАУ Бээжингийн олимпыг бойкотолсны төлөө хариу арга хэмжээ авна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

БНХАУ Бээжин-2022 Олимпын их наадамд дипломат бойкот зарлах тухай АНУ-ын талын шийдвэрийг хариуд шийдвэртэй арга хэмжээ авна гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижян мэдэгджээ.

АНУ-ын үйлдэл олимпын хартид заасан биеийн тамир, спортын салбарт улс төрийн төвийг сахих байдлыг хангах зарчмыг ноцтой зөрчиж байна. Хятад улс нь АНУ-д дургүйцэл, хатуу эсэргүүцэл илэрхийлж, шийдвэртэй хариу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна гэж Жао Лижян онцолсон байна.

Тэрбээр АНУ нь спортыг улстөржүүлж, Бээжингийн олимпын их наадмыг зохион байгуулахад саад учруулахаа зогсоох ёстой гээд эс тэгвээс хоёр улсын олон талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, дэлхийн асуудлаар явуулж буй хоёр талын яриа хэлэлцээнд хохирол учрах болно гэж Лижян мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
US(64.119.26.254) 2021 оны 12 сарын 07

yes

0  |  0
Top