Бээжин-2022 өвлийн олимпын их наадмын тэмцээнүүд болох бүсэд устөрөгчийн хөдөлгүүр бүхий 655 тээврийн хэрэгслийг ашиглахаар болжээ.
Хэбэй мужийн Хаалган хотын эрх баригчдын мэдээлснээр, эдгээр автомашиныг хүн болон ачаа тээвэрлэхэд ашиглах гэнэ.
Устөрөгчийн хөдөлгүүртэй нэг автобус 10 мянган км зай туулахдаа байгаль орчинд ялгарах нүүрсхүчлийн хийг 11.8 тонноор багасгадаг байна. Хасах 20 хэмийн хүйтэнд ажралгүй явах ийм автобусны аюулгүй, найдвартай байдлыг хангасан гэж Хаалган хотын Устөрөгчийн эрчим хүчний хүрээлэн мэдэгджээ.
Өдгөө Хаалган хотод устөрөгчөөр ажилладаг 444 автобус есөн чиглэлд зорчигч тээвэрлэж байна. Эдгээр автобус нийт 21 сая км зам туулж, давхардсан тоогоор 32 сая зорчигч тээвэрлэжээ.
Хаалган хот нь өвлийн олимпыг хүлээн авч буй хотуудын нэг юм. Тус хотод байрлах устөрөгчийн хоёр үйлдвэр, найман түгээгүүрийн станц олимпын үеэр тээврийн хэрэгслүүдийг устөрөгчийн түлшээр хангах юм.
Сэтгэгдэл ( 0 )