ОХУ Бээжингийн олимпод оролцоод ирсэн тамирчдаа Москвагийн “Динамо” клубийн цэнгэлдэх хүрээлэнд угтан авсан.
Арга хэмжээний эхэнд олимпын аварга Александр Большунов, Анна Щербакова нар ОХУ-ын тугийг мандуулжээ.
Олимпын гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт цаначин, Бээжингийн олимпын од Александр Большунов “Бидэнд тусалж, олимпын ялалтад хүргэсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан манай эвтэй найртай олимпын багийнхандаа маш их баярлалаа. Ийм олон хүн биднийг угтан авна гэж бодсонгүй. Би маш их гайхсан. Та бүхнийхээ дэмжлэгт баярлалаа. Маш гайхалтай байлаа” гэсэн байна.
Олимпын аварга болсон түүнд дурсгалын титэм гардуулжээ. Гэхдээ Александр “цанын хаан” гэх хочиндоо тийм ч дуртай биш аж. Тамирчин залуу “Надад ийм том нэр хүнд хэрэггүй. Би зүгээр л үүргээ биелүүлж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ОРОСЫН ТАМИРЧИН БОЛЬШУНОВ 3 АЛТ 1 МӨНГӨ 1 ХҮРЭЛ МeДАЛЫГ НЭГ ОЛИМПООС АВЧ БАЙХАД НЬ БАХАРХАЖ БАЙЛАА ОРОСЫН ТАМИРЧИД САЙН БАЙСАН БҮГДЭД НЬ БАЯР ХҮРГЭe