Я.Содбаатар: Миний бие Хөгжлийн банкны ямар нэгэн зээлтэй холбоогүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын хамаарал бүхий компани холбогдсон гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл тэрбээр уг асуудалд тайлбар хэлжээ. 

Тэрбээр "Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудалд намайг холбогдуулан бичих болсон тул залруулга гаргаж байна. Миний бие Хөгжлийн банкны ямар нэгэн зээлтэй холбоогүй бөгөөд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй болохоо хариуцлагатай мэдэгдэж байна. 2015 онд миний ХОМ-д байсан 5669456 тоот регистртэй “Хотол түмэн” ХХК- ийг 2016 онд нэрийг өөрчлөн “Конкрет адмикс” ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд одоо энэ компаниа эзэмшдэггүй болно. Харин Улсын Бүртгэлийн Ерөнхий газар 2018 онд “Хотол түмэн” гэх нэрийг 6298788 тоот регистрийн дугаартайгаар бусдад олгосон байна. Шинээр байгуулагдсан энэхүү компани нь надтай ямар нэгэн холбоогүй болохыг үүгээр мэдэгдэж залруулга гаргаж байна" гэлээ.

Top