Хөвсгөлийн газар хөдлөлт 3 жил идэвхтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Энэ сарын 13-нд Хөвсгөлд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг ОХУ-ын Эрхүү хотын Геофизикийн албанаас мэдээллээ.

Газар хөдлөлт 20:45 цагт болсон бөгөөд Буриадын Монд сууринд 3 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Хөвсгөлд он гарсаар хүчтэй газар хөдлөлт 4 удаа болсон юм.

ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн хүрээлэнгийн Байгаль дахь салбарын захирал Елена Кобелева саяхан “Байгаль нуурын дүү гэж нэрлэгддэг Монголын Хөвсгөл нуурны орчим өнгөрсөн жилийн эхнээс газар хөдлөлт идэвхжсэн. Тодорхой хэлбэл 2021 оны нэгдүгээр сарын 11. Тэр үед 5-7 магнитудын хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Хөвсгөл нуурын газар хөдлөлтийн энэ голомт дахиад гурван жил идэвхтэй байх болно. Бид өөрийн хөрөнгөөр Буриадын Туран тосгонд Хөвсгөл нуурын мониторинг хийх шинэ станц байгуулсан. Одоогийн байдлаар 25 мянган чичирхийлэл мэдрэгдээд байгаа” гэж мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top