АНУ-ын Геологийн албаны /USGS/ мэргэжилтнүүд Узбекистаны Геологи, эрдэс баялгийн улсын хороотой хамтран тус улсын нутаг дэвсгэрт шатдаг занарын хайгуул хийхээр болжээ.
Узбекистаны ГХЯ-ны дэргэдэх “Дунё” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, АНУ-д суугаа элчин сайд Жавлон Вахабов АНУ-ын геологийн албаны эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ингрид Верстратентай хэлэлцээ хийсний дүнд олон сая ам.доллароор үнэлэгдэх төсөл хэрэгжүүлэх тохиролцоонд хүрчээ. Энэ хүрээнд талууд Узбекистаны газар нутаг дахь эрдэс баялгийн нөөцийн хайгуул хийх, ган гачиг болон үерийн гамшгийг урьдчилан мэдээлэх, шар усны үерийг загварчлалыг гаргах зэрэг чиглэлээр хамтран ажиллах аж.
“USGS” баг энэ оны тавдугаар сард Узбекистанд айлчилж, Самарканд, Жиззак, Сурхандаря мужуудад шатдаг занарын орд газруудыг тогтоох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )