БХЯ: Ирэх сард болох оюутан цэргийн бүртгэл цахимаар явагдана

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар буюу “e-mongolia”-аар ирэх гуравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд явуулахаар боллоо.

Өмнө нь тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанаас голч дүнг баталгаажуулсан хуулбар, бусад баримт бичгүүдийг авч, дүүргийнхээ Цэргийн штабт өгч бүртгүүлдэг байсан юм. Тэгвэл “e-mongolia” цахим платформыг ашиглан бүртгүүлэх боломжтой болжээ.

Энэ тухай БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадорж “Тухайн хүсэлт илгээсэн оюутны сурч буй сургууль, сурлагын талаарх мэдээлэл нь БШУЯ-ны дата сангаас тэр даруйдаа баталгаажна. Гэхдээ энэ жил элсэгчдийн тоо хязгаартай байгаа тул хүсэлт илгээсэн оюутан бүрийг тус хөтөлбөрт хамрагдуулж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top