Психопат хүмүүс ГЭМШИХ сэтгэлгүй байдаг

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

 

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд психопат хэмээх нэр томьёо бий. Энэ ангилалд зан үйлийн тодорхой онцлог бүхий хүмүүс багтдаг бөгөөд тэднийг хэрхэн таньж болох тухай товчхон дурдъя.

 

  • Өрөвдөж энэрэх сэтгэлгүй
  • Залхуу
  • Гэрлэх сонирхолгүй
  • Амархан донтдог
  • Хариуцлага хүлээх дургүй 
  • Гаднаасаа сайхан харагддаг, өөрөөрөө бахархдаг
  • Уран илтгэгчид, тайлбар тавихдаа сайн
  • Нойронд сэргэг
  • Удирдагч шинж чанартай, хүчлэх, дарангуйлах дуртай
  • Сэтгэл татам байдаг гэх зэрэг нийтлэг шинжүүдтэй бөгөөд тэд ихэвчлэн гэмт хэрэгт холбогдох магадлалтай. 

Цочмог уур уцаараа гаргаж, заримдаа зүгээр л зугаацахын тулд бусдыг гэмтээдэг бөгөөд энэ нь тэдэнд таашаал өгч байдаг аж.

Гэсэн ч тэд өөрсдийн буруу үйлдэлдээ огт гэмшдэггүй, зан авирын хувьд хариуцлагагүй, хийрхэл болон сенсаац хайх шинж чанар нь давамгайлдаг. 

 

 

Дэлхийн хүн амын 1% буюу 100 хүн тутмын нэг нь энэ төрлийн ангилалд хамаардаг.

Дэлхий дээр гарч буй гэмт хэргийн 25 орчим хувийг психопат хүмүүс үйлддэг бөгөөд нэг бол хэрцгий, эсвэл маш гоц авьяастай байх нь бий ажээ. Энэ төрлийн хүмүүсийн талаар энгийнээр ойлгохыг хүсвэл "Mouse" киног үзэхийг зөвлөе. 

Мөн тэдэнтэй төстэй шинж чанар бүхий хүмүүсийг социопат хэмээн нэрлэдэг. Тэд ихэнхдээ нийгмийн нөлөөнөөс болж сэтгэл зүйн өөрчлөлтөд орсон байдаг бөгөөд хамгийн тод жишээ нь "Joker" киноны гол дүр юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.26) 2024 оны 05 сарын 14

манай монголд ийм хүмүүс их болсон юм биш үү хүнийг буртуугаж шүүмжлэх өөрөө ёр буруугүй

1  |  0
Top