"Капитал" банкнаас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан 13 тэрбум, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гурван тэрбум, Ш.Раднаасэд нэг тэрбум төгрөг зээлжээ
Их наядаар тооцогдох чанаргүй зээлтэй Хөгжлийн банкны асуудал хөндөгдөж, нийгэм даяар шуугиад зогсохгүй бололтой. Гэтэл үүнээс өмнө дэгдсэн хэдэн зуун тэрбумаар тооцогдох зээл гаргасан Капитал банкны асуудал шийдэгдээгүй.
Хөгжлийн банк нь Засгийн газрын тогтоол, УИХ-ын шийдвэрээр байгуулагдсан төрийн байгууллага бол Капитал нь хувийн хэвшлийнх гэдгээрээ ялгаатай болохоос бус мөнгө орж гардаг зарчим нэг гэдэг нь харагдана. Тодотгож хэлбэл хоёр банкыг яг адилхан эрх мэдэл бүхий нөхөд тонон дээрэмдсэн нөхцөл байдал анзаарагдана.
Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Капитал банкнаас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан 13 тэрбум, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гурван тэрбум, Ш.Раднаасэд нэг тэрбум төгрөг тус тус зээлээд өгөөгүй гэдгийг дуулгасан. Тус банкнаас зээлдэгчдээ зарлаагүй ч ийм эх сурвалж байгааг дурдсан хэрэг. Зөвхөн гурван нөхрийн зээлсэн мөнгө гэхэд нийтдээ 17 тэрбум төгрөг болж байгаагаас харахад үүний цаана хэчнээн эрх мэдэлтэн мөнгө зээлээд алга болсныг хэлэхийн аргагүй таамаг бууж байна.
Мөн нэг мэдээлэл байгаа нь Б.Жавхлан Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч байхдаа 2014 онд Капитал банкнаас иргэн Н.Чинзоригийн нэр дээр нэг тэрбум 255 сая төгрөгийн зээл авахуулжээ.
Энэ зээлийн барьцааны гэрээг Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа байгуулж, “Ривер Гарден” хотхоны орон сууцыг 1,8 тэрбумаар үнэлэн тавьжээ. Зээлээ төлөхгүй явсаар Б.Жавхлан УИХ-ын гишүүн болж, Капитал банк дампуурсан байна.
Эндээс юу харагдаж байна вэ гэхээр эрх мэдэлтнүүд намын нэр өмнөө барьж байгаад Б.Ундармааг шахаж, заримдаа мандуулж мөнгө зээлчихээд намагт хаячихсан юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрнө. Бидэнд ийм туршлага ч байгаа. Б.Ундармаагийн хувьд хэргээ хөнгөрүүлэх замаар шийдвэрлүүлэх арга зам хайж байгаа нь ойлгомжтой. Тийм ч зүйл дуулдана лээ.
Манай ихэс дээдсүүд маань дааж давах аргагүй гэмт хэрэг өдүүлчихээд 40 сая төгрөгөөр торгуулиад гардаг нэг аргатай боллоо шүү дээ. Харин үүнийг хэн хийж өгөх вэ гэвэл эрх баригч МАН. Үнэхээр дээрх замаар олон гишүүд, эрх мэдэлтнүүд зээл аваад төлөөгүй бол энэ тал дээр хөөцөлдөж байх ёстой. Тийм ч учраас Б.Ундармаа өнөөдрийг хүртэл зээлдэгчдээ зарлахгүй байгаа болов уу. Одоогоор Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагчийн гарт тус банкны асуудал байгаа учраас барин тавин мэдээлэл авах боломжгүй байгаа юм.
Капитал банк нь гэнэт 2017 онд сангийн баахан мөнгө аваад урсгачихсан хэрэг биш. Энэ нь нэлээд эртнээс эхтэй. Тус банк нь Нийгмийн даатгалын ерөнхий газартай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн гэдэг. Энэ үед Б.Ундармаа нь МАН-ын нэр дээрээс НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, НИТХ дахь Нийгмийн бодлогын хорооны даргаар ажиллаж байсан. Ямар ч байсан Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийх хэмжээнд өөрийгөө байршуулсан нь харагдана.
Капитал банкны үйл ажиллагаа доголдож, байдал өөр тийш эргэх үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргаж нарийн тоо баримт дэлгэж байсныг санаж байгаа байх. Тус мэдэгдэлд дурдахдаа Капитал банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 105.0, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190.0, 2015 онд 238.0 тэрбум, үүнээс хадгаламж нь 185.0 тэрбум төгрөг тус тус байжээ. Энэ үед Б.Ундармаа УИХ дахь МАН-ын бүлгийн Нийгмийн бодлогын зөвлөхөөр дэвшин ажиллаж байсан гэхээр шууд бус утгаараа УИХ дахь МАН-ын бүлгийн нэг гишүүн болчихсон байв. Ингээд 2016 онд 224.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 180.0, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20.0, 2018 онд 105.3, үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг тус тус байжээ.
Харин 2016 оны наймдугаар сараас Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан аж. Тодруулбал, Капитал банкинд байсан 79.0 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй гэдгээ Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдсэн байдаг.
Ингэхээр 2017 он гэхэд тус банк буцааж өгөх мөнгөгүй болсон хэрэг. Үүний цаана чухам юу байв гэдэг нь яагаад ч сонирхол татна. Эрх мэдэлтнүүдийн оролцоо байж болох нэг шийдвэр бий.
Тодотговол, Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ сунгагдаагүй байх хугацаанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос чиглэл өгчээ.
Байнгын хорооноос өгсөн чиглэлд “...банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх” буюу “...хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах” гэж тус тус заасан байна.
Эцэст нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Тус банкинд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгож бусад банкнаас илүү их хөрөнгө байршуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн арьсаа хамгаалах төдий дурдсан байдаг. Энэ үед Б.Ундармаа нэгэнт УИХ-ын гишүүн болчихсон байв. Ямартай ч тэр сүлжээнд орчихсон байж.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдэгдэл, зээлдэгчийн нэрс анхнаасаа тодорч байгаа байдал, бусад үүссэн нөхцлөөс уялдуулан харахад нэр бүхий эрх мэдэлтнүүд Капиталыг цөлөмчихсөн мэт. Капиталын боссыг НИТХ-аас суга татаж, парламентын түвшинд бодлогын зөвлөхөөр авчирхад юу нөлөөлөв. Улмаар 2011 онд дэд сайдаар өргөмжлөхөд юу нөлөөлөв. Мөн 2016 онд яагаад өргөж дүүрч УИХ-ын гишүүн болгов гэхээр нэгийг бодогдуулж хоёрыг өгүүлнэ. Намд гавьяа байгуулсан хүний л дардан зам харагдаж байгаа биз.
Капитал банкинд сангийн мөнгө байршиж эхэлсэн цагаас хойш түүний улс төрд явах зам шуударсан гэдэг нь ч харагдана. Үүнд би Б.Ундармааг эрх мэдлээ урвуулан ашиглаад сангийн хэдэн зуун тэрбум төгрөг залгисан гэж хэлэх гээгүй. Ганц хүнд бүү хэл нэг байгууллагад ч ахадсан их мөнгөн дүн шүү дээ. Гагцхүү тухайн үеийн МАН Б.Ундармаа гэх нэг хэтэвчтэй болсон байх магадлал харагдана.
Намаараа дайрч байж л залгих хэмжээний их мөнгө шүү дээ. Б.Ундармааг Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хэдэн зуун тэрбум төгрөгөөр эргэлдүүлж байх 2012-2016 онд МАН-ын ялагдлын жилүүд байсныг ч мартаж болохгүй. МАН-ын ялагдлын үеийн удирдлагуудын уулзалт шил даран Бишрэлтэд болдог байсныг сайн санаж байна.
Бидэнд ийм жишээ цөөнгүй бий. Хөгжлийн банкны зээл ч энэ замаар гарсан. Барьцаа хөрөнгөгүй, зураг төсөлгүй гарсан зээлүүд тухайн үеийн эрх баригчдын шахалтаар гарч, өдгөө ялыг нь үүрч байгаа ганц хүн нь банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат. Харин ч өнөөдөр зээлдэгчдийг нь зарласнаар зээл чухам ямар замаар хэний тушаалаар яаж гарсан нь тодорхой болж байх шиг. Ерөөсөө төрийн мөнгө аль нэг банкаар дамжаад алга болж, банкны эзэн шоронд сууж, банк дампуурдаг жишиг бий.
Тухайлбал, 2006 онд Зам хөгжүүлэх сангийн мөнгийг гэрээний дагуу Анод банкинд хийсэн. Тиймээс замын компаниуд Зам хөгжүүлэх сангийн мөнгийг Анодоор дамжуулан авдаг болсон түүхтэй. Ихээхэн хэмжээний зээл авч чадах замын компанийн ар талд хэн байх нь тодорхой. Эрх мэдэл л бий шүү дээ. Эцэст нь Анод дампуурч, захирлынх нь эд хөрөнгийг битүүмжлээд шоронд явуулсан. Капитал ч энэ замаар явж байна.
Одоогийн байдлаар иргэн Б.Ундармаагийн 52.4 тэрбум төгрөг бүхий 44 үйлчилгээний объект, 1.9 тэрбум төгрөг бүхий долоон үйлдвэр, 32 тэрбум төгрөгийн 46 орон сууц, 26.6 тэрбум төгрөгийн 82 газар, 2.3 тэрбум төгрөгийн дөрвөн зоорь, 656 сая төгрөгийн баригдаж дуусаагүй гурван барилга, 288 сая төгрөгийн долоон фермийн барилга, 564 сая төгрөгийн зургаан гараш гээд нийт 195 ширхэг, нийтдээ 125 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураачихаад эзэн нь хоригдож байна. Хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж эхэлжээ. Үүнээс харахад банкны болон эздийн хувь заяа яаж төгсдөг нь бараг тодорхой болж байх шиг.
Өнөөдөр цаг өөр болж, ямартай ч Хөгжлийн банкны зээлдэгчийг зарлачихаад шалгаж байна “браво” гэх. Наана цаана улс төрийн ямар нүүдэл явж байгааг бол мэдэхгүй. Гэхдээ энэ бол сайн жишиг. Яг үүн шиг одоо Капиталын зээлдэгчдийг зарлачих хэрэгтэй. Санаанд оромгүй нөхөд цөлмөсөн байгаа даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
radnaased buhii olon humuus hubin bank reeket zanalhilj mongo dolr nehjilaa.
radnaased chi bitgi hubin bank reekt hij mongo nheel dee. bas bitgi ih muuhai bohir dain higere.chamg shigel bohir reekt hiigeguilde.e
Хөгжилийн банкнаас Капитал руу Капиталаас Оюунчимэг Раднаа руу.. Хууль баталж хулгай хийнэ гэдэг нь аргагүй мэргэшсэн байна дөө эд нар..
Боов Оюунчмиэг даанч дарвалзаад брэнд хувцас өмслөө гээд өөрийгөө рекламдаад бсан юм капитал банкны мөнгө хусчихаад соохолзоод бсан бнаа Энэ бид 2-т ямар мөнгө байхав дээ
ямарч хэрэгцээгүй дуутуу барилга, балгасыг НДС, ЭМДС-д хүчээр тулгаж шахаа хийгээд нөгөө мөнгө зээлээ төлсөн болж жүжиглэх нь ээ. тэгэхгүй шүү. НДС, ЭМДС эдгээр зүйлийг биетээр хүлээж авах ёсгүй, тэр өр барагдуулах алба нь борлуулж бэлэн мөнгөөр өрийг нь төлүүлэх, үлдсэнийг нь Ундармаагийн Бишрэлт зомпанийн хөрөнгөөс гаргуулах хэрэгтэй .НДС, ЭМДС энэ биет хөрөнгө гэсэн зүйлийг хүлээж авах хэрэгүй шүү
Одоо энгий ард түмний татварт төлсөн мөнгөөр хохирлыг барагдуулах юм гэнэ лээ хохь чинь ард түмэн минь
Хувийн банкнаас хэн хэдийг авч өгөх нь хэнд хамаатай юм бэ
Эдэнд цэвэр улс төрч байхгүй болжээ нууц нэрийн дор бүх булхайгаа нуудаг болсон ждү болон бусад зээл ил тод хэн авсан нь шилэн болго
Б.Жавхлан ч хумсаа нуусан муур байжээ.Оюунчимэг бол царай нь хүртэл хулгайч
БЦФБЦБЦФ
БЦФБЦБЦФ
ДААНЧ ТИЙМ БАЙХАА... АХ НЬ ГЭЭД НЭГ ГӨЛГӨР ПЯЗ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДЭД САЙД ХИЙДЭГ .? ТЭРБУМЧИН МАНАЙ ХАЛТАР САЙДЫГ ХАЛУУЛАХ ГЭЭД ӨДӨР ШӨНӨЖИН ЗАХИАЛГААР ЮМ БИЧҮҮЛЭЭД СУУДАГ ГЭСЭН. НӨГӨӨ 13 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ БОЛЖ ӨГВӨЛ ТЭНДЭР АВАА ӨГЦӨӨ ГӨӨР ЗУВЧУУЛААД ДУУСГАХ ГЭЖ БАЙГАА БУЗАР БАЙНШТЭЭ