АНУ Тайваньд 95 сая ам.долларын зэвсэг нийлүүлэх болсонтой холбогдуулан БНХАУ эсэргүүцэл илэрхийлжээ.
БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд АНУ нь Тайваньд 95 сая ам.долларын цэргийн технологи, зэвсэг нийлүүлэх, зенит пуужингийн “Patriot” комплексын техникийн үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүд илгээх тухай мэдэгдсэнтэй холбогдуулан хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэж онцолжээ.
Вашингтон эл үйлдлээрээ хоёр талын тохиролцоог ноцтой зөрчиж, БНХАУ-ын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байна. Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлэх гэсэн гаднын хүчний аливаа оролдлогыг таслан зогсоохын тулд идэвхтэй арга хэмжээ авах болно гэж мэдэгдэлд дурджээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Тайваньд айлчлах тухай мэдээлэл гарсантай холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижян БНХАУ АНУ, Тайванийн хооронд албан ёсны харилцаа, холбоо тогтоохын эсрэг хатуу байр суурь баримтална гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Amerkiin daraagiin shou.Hyatad.Taivan.Odoogiin shou.ashig.Oros.Ukeran.Daraa jil ni 2 Solongos .Ene umhii AMERkuud hvnii AMIDARLD BVV HOSHUU DVR.Umhii dolortoigoo ertuntsuus toniol gej.Delhiid urialag gargaya.Puten bvv buuj uguiur.Dolorig bvhgdeeree ustagya.Mongolchuud bayalgaa busad ulsadtai tugruguur naimaal.Doloriin Amerkiin bool,bolohoo.Delhiid Amerkchuudal tansag amidaraad busad uls hooorndoo alatsaad baih uu.Doloriig bvh niiteere tonilgoi.
95 BAGA BNA.. 950 SAY CH BAGADNA. ERTHEN SHIG L NIILUULJ BHAD GEMGUI...