Мерьем Узерли: Амаржсаныхаа дараа турах гэж яардаггүй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Туркийн жүжигчин, “Аугаа зуун” киноны од Мерьем Узерли жилийн өмнө хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ.

Тэрбээр амаржсаныхаа дараа хурдан эргээд хэвэндээ орох гэж яардаггүй тухайгаа ярьсан байна. Мерьем “Хүүхэд төрүүлнэ гэдэг бол амьдралын хамгийн том баяр баясгалан. Эмэгтэйчүүд бидний дотор жинхэнэ гайхамшиг бүрэлддэг. Харин төрсний дараа толинд ямар харагдаж байгаадаа сэтгэл зовниж амьдарна гэдэг утгагүй. Би янз бүрийн бие галбиртай байж үзсэн. Ямар ч байсан өөртөө сэтгэл хангалуун байж сурсан” хэмээн ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top