Нэрт монгол судлаач Хар Дорж Бурханы орныг зорьжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Кара Дьёрдь буюу монголчуудын нэрлэдгээр Хар Дорж багш өчигдөр /2022.04.18/ ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Хар Дорж багш Унгарын дорно дахины судлаач, хэл зүйч, Монгол судлал, монгол хэл шинжлэлийн нэрт судлаач байлаа. Түүний монгол судлалд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй.

Кара Дьёрдь 1936 оны 6-р сарын 23-нд Будапешт хотод төрсөн. 1953 онд Эөтвөш Лорандын их сургуулийн Дорно дахины-Монгол хэлний ангид элсэн орж, 1958 онд хүмүүнлэгийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. 1961 онд Унгарын Будапешт хотын Эөтвөш Лорандын Их сургуульд докторын зэрэг хамгаалж туслах багш болон багш, 1964 оноос туслах профессороор тус тус ажилласан байна. 1970 онд дэд профессор цол хүртэж 1972 онд тэнхимийн эрхлэгч болж, 1975 онд ЗХУ-ын Ленинградын Улсын Их Сургуульд хэл шинжлэлийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1978 онд Их сургуулийн профессор цол авсан.

1984 онд Хоккайдогийн Их Сургуульд (Япон) зочин судлаачаар ажилласан. 1986-1990 онд Индианагийн Блүүмингтон их сургуульд зочин профессороор ажиллаж байгаад 1993 онд Дэнс Синорын үүсгэн байгуулсан Төв Ази судлалын хүрээлэнгийн профессор цол хүртжээ.

Түүний судалгааны ажил нь Монгол, Өвөр Ази судлал; эртний Түрэг, Төвд, Манж, Эвенки, Кидан, Алтай филологи зэрэг хэл, соёл; бичгийн системийн түүх; Алтайн хэл шинжлэл; Монголын утга зохиол, аман зохиол. Тэрээр монголын сонгодог зохиол, монгол утга зохиол, аман зохиол, монгол бичгийн тогтолцооны түүх.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.64.128) 2022 оны 05 сарын 15

ринчин бимбаевын охинтой гэрлэсэн монгол улсын хүргэн хүү байсан.Энэ эхнэр болсон бүсгүй бол Ринчин гуайн төрсөн охин мөн гэдэг Нямаа,Индра хоёр ньДаши Сампилоны охидууд эхээ дагаж ирсэн.Ээж нь Раднаа гуай орос,англи,немец,франц хэлний орчуулагч мэргэжилтэй,герман бельги франц улсад нөхрийн хамт ажиллаж монголтой холбоотой олон ажил,оюутан сургах асуудлыг шийдвэрлүүлж явжээ.Монгол судлалын асар том ”судар” тэнгэрт хальждээ.Земля пухом,сайн төрлөө олог Ум мани бад ми хум

0  |  0
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 04 сарын 29

UHAANT HUN TA EH DELHIIDEE TAIVAN AMGALAN NOIRSDOO....

0  |  0
Top