Хүйтэн дайны сэтгэхүй, их гүрний дээрэнгүй үзэл, блокуудын сөргөлдөөн дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг ганхуулж байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Хайнань арлын Боао хотноо болж буй Азийн эдийн засгийн форумд цахимаар үг хэлэхдээ мэдэгджээ.
Хүйтэн дайны сэтгэхүй дэлхийн энх тайвны үндэс суурийг ганхуулж, их гүрний дээрэнгүй үзэл, хатуу хүчний бодлого дэлхий дахины энх тайванд заналхийлж, блокуудын сөргөлдөөн XXI зууны аюулгүй байдлын сорилтыг улам бүр гүнзгийрүүлж байна гэж Ши Жиньпин онцолсон байна.
Түүний хэлснээр, дэлхийн бүх улс орон нэг хувь заяатай нэг хөлөг онгоцоор аялж байна. Хэрэв тэд ширүүн давлагааг давж, гэрэлт ирээдүй рүү хөтөлсөн аяллаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол нэг чиглэлд явах учиртай. Аль нэг улсыг далай руу авч, шидэх нь байж боломгүй үйлдэл юм. Тэрбээр мөн давхар стандартын бодлогоос татгалзаж, нэг талыг баримталсан хориг арга хэмжээг урвуулан ашиглахаас татгалзах шаардлагатай гэж онцолжээ. Аливаа сөргөлдөөн, маргааныг энхийн замаар, яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг эрмэлзэх учиртай гэжээ.
Дорнын Давосын форум гэгддэг Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 20-22-ны хооронд “Ковид-19-ийн үеийн болон дараах дэлхий: Дэлхийн хөгжил, нэг ирээдүйн төлөөх хамтын ажиллагаа” уриан дор болж байна. Форумын үеэр олон улсын улс төр, бизнес, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид цар тахлын дараах Ази болон дэлхий дахины хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл ( 8 )
Хятад бол дэлхийн энэ ээдрээтэй цаг уед нохортоо унэнэч маш зов бодлогоор их гурний зангараг гаргаж шудрага яваа цоохон улсуудын нэг мон Унэн гэвэл тэр
Хятад энэ хэлсэн үгээрээ ОХУ биш АНУг хэлсэн бна хүйтэн дайны сэтшэхүй гэж одоогийн өөрсдийн үгийн буюу АНУгаас хамаарлгүй системтэй улсуудэд дээрэнгүй хандаж дайн хийх сири ливи ирак хэлсэн ба давхар стандарт гэж өөрийн үзлээр дайн хийж болдог бусдынхыг үгүйсгэж болохгүй гэдгээрээ АНУ тайвань хятадын асуудалд дээрэнгүй оролцож байна мөн Бүгд нэг улс руу улайран хориг тавихыг завьнаасаа авч шидэж болохгүй гэж илэрхийлсэн байна... ха ха ха манай нөгөө орост дургүйчууд шууд балайрдаг наасан ха ха ха
Oрос найзаа хэлж байна даа...
Ши битгий худлаа шаагаад байгаарай. Өөрсдөө дайнд бэлдээл байгаа шүү дээ. Муу хужаа.
Hujaa tiim niiguulsengui ariun yavdaltnuud min uu
Хятадууд их сайхаан сайхан, түрэмгийлэл үйлдэхгүй, дотроо нэгнээ нугаслаад л, бүр нэг зэрэг дэв, хэмжээгээ мндэрчихээд л их л танагтай үзэж байх шив дээ. Гол нь хятадууд 1.4 тэрбум биш, 140 сая хүнтэй байсан бол яах уу? Лав ийм сайхан ааштай байхгүй дээ. Шүдээ ярзайлгачихаад л оросууд шиг авирлах байсан байх шүү.
Танай улс ч бас үргэлж л тийм байдаг шүү
Өөрсдөө дарангуйлагч байж