Путин үр тариаг дайны “зэвсэг” болгон ашиглаж байна

2022 оны 05 сарын 10

ОХУ Украин руу довтлоход дэлхийн  улс орнуудын Засгийн газрууд Москвагийн эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хариу арга хэмжээ авч, газрын тос, байгалийн хий, бордоо, улаан буудай экспортлохоо хориглоно гэж сүрдүүлсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев дөрөвдүгээр сарын 01-нд “Telegram” хуудастаа "Бид хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ найрсаг харилцаатай орнууддаа нийлүүлэх болно" хэмээгээд хөдөө аж, ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнийг "чимээгүй зэвсэг" гэж нэрлэсэн.

Путин зөвхөн дайснуудаа өлсгөлөнд оруулаад зогсохгүй. Тэрбээр улаан буудайг сэтгэлзүйн дайны зэвсэг болгон ашиглаж байна гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм.

Улаан буудай бол бэлгэдэл, тэжээллэг чанараараа дэлхийд үнэ цэнтэй бүтээгдэхүүн. 2009 онд үнэ нь огцом өссөний дараа АНУ-ын Сенатын дэд хороо улаан буудайг "Орчин үеийн соёл иргэншилд газрын тосоос ч илүү чухал" гэж тунхагласан. Ерөнхийдөө талх бол тогтвортой байдлын хэмжүүр эсвэл тогтворгүй байдлын эхлэл гэдэг нь дэлхийн олон орны жишээнээс гаргадаг. 2010 оны үймээн самууны үеэр хөдөө аж ахуйн салбарын нэгэн эдийн засагч "Буудай бол айдас юм" гэж бичсэн байдаг. Бодит аюул бол дэлхийн улаан буудайн хомсдол биш. Үнийг нь зохиомлоор өсгөснөөс үүдэж, үймээн самуун үүсэх юм. Хүмүүс өлсөж байгаа нь хоол хүнсний хомсдолд орсноос биш, харин тэднийг худалдаж авах мөнгөгүй, чадваргүйд л учир байгаа юм.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ахлах эдийн засагч Ариф Хусайн "Өлсгөлөн хэзээ ч хүнсний үйлдвэрлэлд хамаарахгүй. Яг одоогийн байдлаар улаан буудайн тухай  хамгийн чухал асуулт бол хэн, ямар үнээр авах вэ гэдэг. Дайн, нийлүүлэлтийн сүлжээний саатал, уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын цочрол, үйлдвэрлэлийн татаас, худалдаа, тээвэрлэлтийн картель зэрэг нь хариултыг тодорхойлно” хэмээжээ.

Путин Украин руу довтолж, улаан буудайн  экспортыг нь боомилсноор байдлыг улам дордуулсан. 2021 онд Орос, Украин  дэлхийн экспортын улаан буудайн 28 орчим хувийг бүрдүүлсэн байна. Харин экспортын зах зээл нь нийт улаан буудайн үйлдвэрлэлийн дөнгөж 30 орчим хувийг эзэлдэг. Дөрөвдүгээр сарын 08-нд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхий даяар үр тарианы нийлүүлэлтийг “харьцангуй таатай гэж таамаглаж байв. Учир нь, дэлхийн улаан буудайн үйлдвэрлэл нэмэгдсэн. Цагаан будааны үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.

Ферм, хөдөө аж ахуйн зөвлөх групп Консусыг үүсгэн байгуулагч Анги Сетцер "Хэрэв хүн бүр тайван байвал хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа үр тарианы үнийг өсгөхгүй байх боломж бий. Гэхдээ яг одоо бид “Цочирдох горим”-д шилжээд байна. Хамгийн аюултай нь үймээн самуун үр тарианы үнийг хөөрөгдөж, зах зээл хүмүүсийг талх авч чадахгүйд хүргэхээр байгаа юм. Хүн бүр инфляцын улмаас үнэ өсөх ёстой гэж үздэг. Бодит байдал дээр хүмүүсийн үнэ өсөх ёстой гэсэн үзлээс болж илүү өсдөг. Энэ бол дэлхийн цор ганц өөрийгөө биелүүлдэг зөгнөл юм" гэжээ. Дөрөвдүгээр сарын 05-нд тарианы үнэ буурч эхлэхэд Путин бордооны хомсдол "зайлшгүй" гэдгийг сануулж, дэлхийн хүнсний үйлдвэрлэлийг сүрдүүлэв. Сүүлийн нэг сарын турш шинжээчид, улстөрчид, үр тарианы наймаачид түүний заналхийллийг задлан шинжилж байна.

Нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсан, үнэ өндөр байгаа нь улаан буудайгаа Украин, Оросоос авдаг орнуудын хувьд муу мэдээ юм. 2017 онд ОХУ улаан буудайн хамгийн том экспортлогч болсон үед Путин дэлхийн хамгийн өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутаг, орнуудад үр тарианы худалдаа эрхэлдэг гэдгээ сануулж байсан. "Financial Times"-ын тооцоолсноор ОХУ Ойрхи Дорнодод улаан буудайн импортын гуравны нэгийг хангасан байна. Өссөн инфляц, ханшийн уналттай тэмцэж буй Турк улс 2021 онд улаан буудайнхаа 85 хувийг Орос, Украинаас авсан. Манай гарагийн хүмүүнлэгийн хамгийн том байгууллага болох Дэлхийн хүнсний хөтөлбөр 2021 онд улаан буудайнхаа талыг Хар тэнгисийн бүс нутаг буюу мөн л Орос, Украинаас худалдаж авсан.  ОХУ, Украины үр тарианы экпорт энэ байдлаараа үргэлжилсээр байвал "Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ цаашид өсөж, энэ нь Путиний хувьд хамгийн сайн дайны “зэвсэг” болно" гэдгийг ажиглагчид онцолж байна.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.89) 2022 оны 05 сарын 13

Өрнөдынхөн үнэхээр хэрэг алга.орос ялна тариа будаа бүү өг .

3  |  2
Монгол(66.181.161.30) 2022 оны 05 сарын 12

Нато..Ану....сумаар бөмбөгдүүлж...хооронд нь алалцуулж бхад....будаагаар бөмбөгдөх ч ёстой АЮУЛ НЬ БАГА Л БНА ШҮҮ ДЭЭ.....ХОХИЧИНЭЭ ГЭХ АСУУДАЛ БИШ ГЭЖ ҮҮ....ЗӨВ 2

5  |  1
Гэрэлт(202.126.89.12) 2022 оны 05 сарын 13

НАТО бусдын тархийг үймэлхээ болчуул Оросыг байнга өдөж байгаа нь Америкийн бодлого славинь үндэстэнг устгах бодлого байдаг байх

3  |  1
Уншигч(66.181.190.118) 2022 оны 05 сарын 12

Өлсгөлөн орнууд оросыг барьж идэх юм байна, тийм үү.

1  |  1
Ааааа(202.21.108.228) 2022 оны 05 сарын 12

Оросод нефть, газ, уран, ган, алт, зэс, нүүрс, алмаз, хөнгөн цагаан, бордоо, үр тариа, сөнөөгч онгоц, танк, пуужин гээд зэвсэг болох мянга түмэн зүйл байна л даа.

9  |  1
amerik baruuniihan t(202.131.225.197) 2022 оны 05 сарын 12

tegvel ter sain sanaat amerik evropuud tegeed delhiig avarch vr tariagaa yduu buurai ornuud zarahgui yagaad bga yum be dee. vnendee oorsdoo l busad orond zarahgui zobhon oorsdiin har amia boddog baij orosiig zarahgui bna geed baih yumaa..

4  |  0
Зочин(203.91.115.47) 2022 оны 05 сарын 10

”Тэднийг худалдаж авах мөнгөгүй...”??

1  |  0
Top