АНУ-ын Үндсэн хуулинд үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрсөн байдаг. Тус улсын дээд шүүхээс үүнийг цуцлах хүсэлтэй байгаа тухай баримт бичиг ил болсноос хойш АНУ-ын охид, бүсгүйчүүд үүнийг эсэргүүцэж буйгаа зарлан хот бүрд жагсаал хийж эхэлжээ.
Орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гарагаас эхлэн охид бүсгүйчүүд жагсаж эхэлсэн бөгөөд 1973 онд 22-24 хүртэлх долоо хоногтой урагт үр хөндөлт хийж болох тухай хуулийг баталж байжээ.
Энэхүү саналыг ирэх долоо хоног гэхэд эцэслэн шийдвэрлэж магадгүй. Үүнээс өмнө эсэргүүцлээ илэрхийлж буй жагсагчид Дээд шүүхийн гадаа уриа лоозон барин зогсож байгаа бол замын эсрэг талд нь үр хөндөлт хийлгэхийн эсрэг байр суурьтай байгаа иргэд мөн жагсаад байна.
Уг жагсаал түүхэн дэх хамгийн том жагсаалуудын нэг болж байгаа бөгөөд энэхүү үйл явдал нь энэ жил болох сонгуульд чухал нөлөө үзүүлнэ хэмээн хэвлэлүүд онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )