Балбын уулчин Эверестийн оргилд 26 удаа гарч, дээд амжилт тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Балбын шерпа /уулын хөтөч/ Ками Рита манай гарагийн ноён оргил Эверестэд 26 удаа гарч, өөрийнхөө болон дэлхийн дээд амжилтыг эвджээ.

Амжилт эвдсэн авиралтаа туршлагатай хөтөч /52 настай/ 10 шерпагийн хамтаар зүүн өмнөд хяр дагуух замаар хийжээ.

Эверестийн зүүн өмнөд хяр дагуух эл замыг анх Шинэ Зеландын уулчин Сэр Эдмунд Хиллари, Балбын шерпа Тэнзинг Норгай хамт 1953 онд нээснээс хойш уулчдын хамгийн их ашигладаг зам болжээ.

Энэ улиралд Балбын Засгийн газар дэлхийн ноён оргилд авирах 316 зөвшөөрөл олгосон байна. Өнгөрсөн онд 408 зөвшөөрөл олгож байжээ.

Өнгөрсөн ням гарагт Эверестийн оргилд авирч байсан Оросын уулчин Павел Кострикин амиа алджээ. Энэ улиралд бүртгэгдэж буй гаднын уулчны анхны эндэгдэл. Тэрээр 2-р баазад бие нь муудаж, 1-р баазад хүргэгдэж ирсний дараа, амьсгал хураажээ. Цар агаарын байдал сайжирсны дараа түүний цогцсыг Катмандуд авчрах гэнэ.

1953 онд анх Балба, Төвөдийн талаас хэмжилт хийснээс хойш уулчид Эверестийн оргилд нийт 10657 удаа гарч байжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 311 уулчин Эверест ууланд амь эрстсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top