Өнгөрсөн жил Сөүлийн өмнөд хэсэгт байрлах нэгэн гахайн махны ресторанд редиск болон хөлөө нэг усанд, нэг угаагчаар угааж байсан тогоочид 10 сая воны торгууль ногдуулсан тухай шүүхээс мэдээлжээ.
53 настай Кимийн энэхүү үйлдэл нь хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл бөгөөд бичлэг нь цахим орчинд тархсан даруйдаа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Мөн гахайн хөлдөөсөн махыг хадгалах горимыг зөрчсөн, хугацаа нь дууссан соус хэрэглэсэн гэх үндэслэлээр нэгэн рестораны эзэнд 8 сая воны торгууль ногдуулсан бөгөөд прокурорууд тэдэнд найман сарын хорих ял, 5 сая воны торгууль ногдуулахыг шаардсан байна.
Шүүхийн зүгээс тэдэнд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн мэдээлж байсан. Учир нь тэдний энэхүү үйлдэл нь нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, хоол хүнс болон бусад ресторануудад үл итгэх байдлыг бий болгосон хэмээн үзэн торгуулийн шийтгэл ногдуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай монголчууд бас ингэж чадах магадлалтай шүү хоолонд нь нулимаж бөгсныхөө баасыг ч хийх магадлал өндөр шөнөжингөө заваарч сёксдчихээд гараа угаахгүйгээр хоол унд хийж байгаа шүү