Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын хамгийн том банкнуудын нэг болох "Woori" банкны ажилтан хувьдаа 61.4 тэрбум вон завшсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан билээ.
Тэрээр завшсан мөнгөнийхөө дийлэнхийг буюу 31.8 тэрбумыг хувьцаа худалдан авахад зарцуулсан бөгөөд улмаар мөнгөө алдахад хүрсэн тухай цагдаагийн газраас мэдээлжээ.
Сэжигтэн 2012 оны аравдугаар сараас 2018 оны зургаадугаар сар хүртэл "Woori" банкнаас мөнгө завшсан болох нь тогтоогдсон бөгөөд тус банкны нэг ажилтныг мөн уг хэрэгт холбоотой болохыг тогтоожээ.
Үлдсэн мөнгөнийхөө зарим хэсгийг гадаад руу шилжүүлсэн бол зарим хэсгээр нь гэр бүлийнхэндээ үл хөдлөх хөрөнгө авч өгсөн аж.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар таван мөрдөн байцаагч алдагдсан мөнгийг хайж байгаа бөгөөд удаан хугацаа зарцуулах шаардлагатай байгаа гэнэ. Учир нь уг хэрэг гараад багагүй хугацаа өнгөрсөн, мөн сэжигтнүүд мэдүүлгээ байнга өөрчилж байгаа учраас мөрдлөгийн явц удааширч байна тухай дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )