Казахстанд өндрөөс унах гэж байсан охиныг аварсан залууд ГУРВАН ӨРӨӨ БАЙР өгөв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Казахстаны нийслэл Нур-Султан хотод энэ сарын 11-нд найман давхрын тагтнаас дүүжлэгдсэн байсан охиныг доод айлынх нь залуу аварсан билээ.

Тагтнаас дүүжлэгдсэн гурван настай охиныг аварсан 36 настай Сабит Шонтакбаевт гурван өрөө байр бэлэглэжээ.

Tengrinews.kz сайтын мэдээлснээр охиныг аврахад бас нэг залуу оролцсон бөгөөд түүнд бас байр бэлэглэжээ.

Сабит Шонтакбаев “Миний бүх зүйл сайхан байгаа. Надад гурван өрөө байр бэлэглэсэн барилгын компанийн оффисоос гарч ирлээ. Охиныг аврахад тусалсан найзад маань хоёр өрөө байр өгөхөөр болсон байна. Одоо бичиг баримтаа бүрдүүлж байгаа” хэмээн ярьсан байна.

Залуус руу танихгүй хүмүүс ч залгаж баяр хүргэж байгаа гэнэ.

Сабит Шонтакбаев “Танихгүй хүмүүс бүх л мужаас залгаж байна. Тусалж, дэмжсэн казахстанчууддаа баярлалаа. Бие биедээ сайхан зүйл хийх нь маш зөв юм” гэжээ.

Найман давхраас унах гэж байсан охины ээж Сабит руу залгаж, талархлаа илэрхийлсэн байна.

Охины эцэг, эх Сабит Шонтакбаевтай биечлэн уулзаагүй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.229.120.140) 2022 оны 05 сарын 14

unen bol mundag yum. uneheer ali ali n uhej bolhor bsan

0  |  0
тос(202.179.27.105) 2022 оны 05 сарын 16

Урамшуулал гэж энийг хэлнэ. Манайд хүүхэд аварсан хүнд баярлалаа ч байдаггүй

3  |  0
Иргэн(202.9.46.79) 2022 оны 05 сарын 14

Цонхны хаалт хийх нь хамгийн зөв залхууралгүй өөрсөө мөнгөө хармалггүй цонхонд оо тор хийчхэж байгаарай

2  |  0
Euro(202.21.109.34) 2022 оны 05 сарын 14

Euro стандартаар цонхнуудаа нөгөө тийш нь онгойдог болнох хэрэгтэй. Хүүхэдтэй айлуудад аюулгүй

1  |  0
Top