БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улс дахь коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ярихдаа “Ковидын халдварын тархалт их цочрол боллоо” хэмээжээ.
“Ёнап” агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удирдагчийнхаа “Энэ нь БНАСАУ үүсгэн байгуулагдсанаас хойших хамгийн том цочрол боллоо” гэсэн үгийг дамжуулжээ.
Ким Жон Ун өмнө нь COVID-19-ийн нөхцөл байдал хүндэрсний улмаас Хойд Солонгост онц байдал зарласан билээ.
Хятад болон Өмнөд Солонгос улс Хойд Солонгост COVID-19-ийн цар тахалтай тэмцэхэд туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Одоо яана даа Ким бацаанаа?
Atomiin bumbug hiij baihaar eruul mendiin shinjleh uhaanaa hogjuulj bhku.