ТОЙМ: Ши Жиньпинь засгийн эрхээс бууж магадгүй

2022 оны 05 сарын 17

Шанхай болон бусад бүс нутагт КОВИД-19-ийн тархалтыг хумих зорилгоор урт хугацаанд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг засгийн эрхээс бууж магадгүй тухай мэдээлэл дэлхий дахинд төдийгүй Хятадад ч газар авч эхэлсэн талаар “Washington times” онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон БНХАУ-ыг удирдаж буй намын Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдааны дараа ийм цуурхал гарчээ. Канад гаралтай блогчин Лао Дэн нэрээр  Хятадын Коммунист намын (ХКН) аюулгүй байдлын албаны эх сурвалжаас эш татан Бээжинд болсон намын ахлах удирдагчдын уулзалтын үеэр  Ши Жиньпинийг засгийн эрхээс буулгах тухай хэлэлцсэн талаар дүрс бичлэг бэлтгэн “YouTube”-д байршуулжээ. 

Бичлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хурдацтайгаар тархсан боловч богино хугацаанд устгагджээ. Блогчны бичсэнээр, Ши Жиньпин суудлаасаа буухаас  өөр аргагүй болсон ч энэ оны сүүлээр болох намын томоохон хурал хүртэл албан тушаалаа хаших аж.  Түүний оронд одоогийн Ерөнхий сайд Ли Кэчян нам, засгийн газрын өдөр тутмын удирдлагыг хариуцах гэнэ.

Дэлхийн олон улс орнууд цар тахалтай дасан зохицож амьдарч буй бол БНХАУ КОВИД-19-ийг тэглэх бодлогыг баримталж буй цөөхөн хэдэн улсын нэг юм.  Энэхүү бодлого нь Хятадад цар тахлын эхэн үед үр дүнгээ өгч байсан ч халдварлах чадвар өндөр Омикрон хувилбарын эсрэг үр дүн тааруу байна. Мөн өмнөх долоо хоногийн пүрэв гарагт болсон Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны хурлын үеэр Ши Жиньпин цар тахлын эсрэг “Тэг КОВИД” бодлогыг үргэлжлүүлэн баримтална гэдгээ мэдэгдсэн бөгөөд бодлогыг гуйвуулсан, эргэлзсэн, үгүйсгэсэн үг хэллэг, үйлдлийн эсрэг хатуу тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.

Хятадын улс төрийг удаан хугацаанд ажиглаж ирсэн шинжээчдийн хувьд "Хатуу анхааруулга нь нам дотроос Ши Жиньпиний халдварын тохиолдлыг тэг байлгах гэсэн  бодлогыг эсэргүүцэж байгаагийн шинж" гэж үзэж байна. БНХАУ-ын “Тэг КОВИД” бодлогын улмаас эдийн засгийн өсөлт саарч Шанхай, Шэньжэнийн хөрөнгийн биржээс тавдугаар сарын 05 хүртэл нийт гурван  их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээ арчигдаад байна. 

Сидней дэх “ACY Securities”-ийн ахлах эдийн засагч Клифорд Беннет “АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй, Европын холбоо дайны байдалтай байгаа, мөн дэлхийн хамгийн том боомт хот болох Шанхай  цар тахлын хөл хорионд удаж байна. Эндээс дүгнээд үзвэл хөрөнгийн захад “Баавгайн зах зээл” буюу уналт ойрхон буйг харуулж байна” гэжээ.

Сүүлийн таван долоо хоногийн хугацаанд Шанхай хотын  оршин суугчид хүнсний хомсдол, эмнэлгийн тусламж авах боломжгүй байгаатай холбогдуулан олон нийтийн сүлжээгээр тусламж дуудаж, уур хилэнгээ гаргах болжээ. Зарим нь цонхоороо эсэргүүцэж, тогоо, төмөр сав цохиж, бухимдан хашгирч, зарим нь гудамжинд цагдаа, эрүүл мэндийн ажилтнуудтай мөргөлдөж байсан нь Хятад шиг эсэргүүцлийг байнга дардаг улсад  ховор үзэгдэл юм. 1953 онд намын зүтгэлтний гэр бүлд төрсөн Ши Жиньпин 1974 онд Коммунист намд  элссэнээр албан тушаалын шатаар асар хурдан ахисаар 2013 онд БНХАУ-ын дарга болсон билээ.

Намын 19 дүгээр их хуралд тэрбээр үг хэлэхдээ “2035 он гэхэд социалист шинэчлэлийг хэрэгжүүлж дуусгана” гэснээс үндэслэн улс төр судлаачид “Ши Жиньпин нэгэнт эхлүүлсэн шинэчлэлээ дуустал засгийн эрхийг барина” гэсэн дүгнэлтийг хийж байсан юм. Уг шинэчлэл нь эдийн засаг, дотоод бодлого, зэвсэгт хүчин болон олон улсын харилцааны асуудлыг хамарч байгаа юм.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(64.119.20.156) 2022 оны 05 сарын 18

Америкчуудын хийдэг зүйл нь. Байлдаж чадахгүй гөлөг болно. Энгийн ядуу орныг бөмбөгдөнө. Оросын арми квантуны армийг буулгаж авсаны дараа японд байлдааны онгоцгүй тэнгэрт нисэж атомын бөмбөг хаяна. Буурай орон болгоны төр засгийг үймүүлнэ. Орос, Хятад 2 их гүрэн одоо зүгээр хараад суухгүй ээ.

0  |  2
зочин (49.0.179.229) 2022 оны 05 сарын 17

малнаас дор амьтад, архчид та нар өөрсдийгөө л чичээ

1  |  0
Мөрөөд мөөр(103.57.94.90) 2022 оны 05 сарын 17

Мөрөөд

1  |  0
Top