ДУУЛИАН | Хоригдолдоо дурласан харгалзагч оргож яваад АМИА АЛДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

 

АНУ-д болсон энэхүү хэрэг цахим орчинд багагүй дуулиан дэгдээсэн. Нэгхэн хоногийн дараа тэтгэвэртээ гарах гэж байсан 56 настай Вики Уайт дөрөвдүгээр сарын 29-ны өдөр 38 настай Кэйси Уайтыг Алабама мужийн шоронгоос сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгуулна гэх нэрийдлээр гаргажээ. 

Үнэн хэрэгтээ энэ нь түүнийг шоронгоос оргуулах төлөвлөгөө байсан бөгөөд тэд хамтдаа гурван муж дамнан зугтаж чаджээ. Шоронгоос 10 минут орчмын зайд очмогцоо Вики Уайтын хэдхэн хоногийн өмнө хуурамч нэр ашиглан худалдан авсан машинаар унаж явсан цагдаагийн машинаа сольсон тэд 11 хоногийн дотор Флоренцоос 280 милийн зайд хүрч чадсан байна. 

 

 

Их хэмжээний бэлэн мөнгө авч явсан тэд шинэ хувцас болон, галт зэвсэг, хиймэл үс, шинэ машин зэргийг худалдан авсан бөгөөд Викигийн ажлынхан түүнийг чухам ямар шалтгааны улмаас өөрийн амь нас, нэр хүнд, гавьяа зэргээ дэнжин тавьж байгааг ихэд гайхаж байжээ. 

Тэд 2020 онд буюу Кэйси Уайтыг шоронд хоригдож эхэлсэн үеэс эхлэн дотноссон байж магадгүй гэнэ. Кэйси Уайт хүн хутгалж хөнөөсөн хэргээр ял сонссон бөгөөд 75 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нэгэн. Кэйси Уайтыг хоригдож байх явцад Вики хоол хүнс илүүчилж бусад хоригдлуудаас давуу эрх эдлүүлдэг байсан бөгөөд эцэст нь хамтдаа оргохоор шийдсэн байна. 

 

Кэйсийг гарт амиа алдсан эмэгтэй

 

Тэд орон гэргүй хүний үнэмлэхийг ашиглан буудалд байрласан бөгөөд 14 хоногийн төлбөрөө төлсөн байжээ. Нийт дөрвөн машин сольж зугтсан тэднийг зочид буудлаас гарч явахад нь цагдаа нар дагаж эхэлжээ. Энэ үеэр Вики Уайт 911-рүү дуудлага хийсэн байдаг бөгөөд цагдаа нар тэдний машиныг мөргөж зогсоосон байна. Машины хаалгыг нээх үед Вики Уайт буудуулсан байдалтай байсан бол Кэйси "эхнэрт минь туслаач" хэмээн гуйж байсан аж. Вики толгой тус газраа буудуулсан байсан бөгөөд өөрийнхөө амийг хөнөөсөн хэмээн шүүх шинжилгээнийхэн тодорхойлжээ. 

 

 

Баривчлагдсан Кэйси ямар ч зүйлд гэмшсэн шинжгүй байсан бол нас барсан Вики түүний төлөө бүх зүйлээ дэнчин тавьсан гэж албаныхан мэдээлжээ. Кэйси ердөө Викиг ашигласан хэмээн мэдээлсэн тэдний унаж явсан машинд 29 мянга орчим ам.доллар бэлнээр, хиймэл үс, гар буу, AR-15 загварын цэнэглэсэн буу, буу тус бүрийн нэмэлт сум, цагдаагийн гав бүхий бүс зэргийг олсон бөгөөд Кэйсигийн өмнөх ял дээр оргон зайлсан хэргийн ялыг нэмж эдлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

 

Машинаас олдсон зэвсэгнүүд 

Индиана мужийн автомашин угаалгын газрын камерт бичигдсэн Кэйси

 

Баригдахдаа унаж явсан Кадиллак 


 

 

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.1) 2022 оны 05 сарын 17

Tэнэг үнээ... тэтгэвэртээ гарахаас өмнөхөн ийм хэрэг мандуулчаад амиа хорлож л байдаг

0  |  0
Top