Өдөр тутамдаа хийдэг зүйлээс зорилго гаргана гэвэл хөгжихгүй
АНУ-д ажиллаж амьдардаг монгол бүсгүй Н.Содонтуяа тус улсын хамгийн том банкнуудын нэг болох "New York Mellon"-д Дэд Ерөнхийлөгчөөр ажиллах санал хүлээн авчээ.
2021 онд тус банкны эрсдэл болон комплаенс хэлтэст дадлагажигчаар ажиллаж байсан түүнд үргэлжлүүлэн тус банкинд ажиллах санал тавьсан бөгөөд ингэхдээ Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал санал болгосон байна.
Монголдоо СЭЗИС-ыг бизнесийн чиглэлээр бакалавр хамгаалсан тэрээр Тайвань дахь "Asia University" болон Калифорнийн их сургуульд магистр хамгаалсан аж.
Их хөдөлмөрлөх нь зорилгодоо хүрэх хамгийн дөт зам
Дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн ажиллаж байгаа тэрээр хамгийн залуу CFA цолтон, багш, старт-ап хамтран үүсгэгч, шинэ үеийн үлгэр жишээ болсон номын зохиогч, орчуулагч төдийгүй жудо бөх, сагсан бөмбөгийн хорхойтон гэнэ.
2022 оны шилдэг төгсөгчдийн нэгээр шалгарсан түүний ярилцлага "Poets and Quants” сайтад нийтлэгдсэн байх бөгөөд Монголын хамгийн залуу “CFA” цолыг эзэмшигч, бизнес эрхлэгч хэмээн онцолсон байна.
"CFA"-ийг санхүүгийн ертөнцийн Еверестийн оргил хэмээн нэрлэх нь бий. Спортод ч мөн тун элэгтэй тэрээр хөлбөмбөгийн супер одуудын намтар Фрэнк Лампард “Сүпер Фрэнк”, Сир Алекс Фергюсон “Миний намтар”, Дидье Дрогба “Амлалт” зэрэг номын орчуулагч юм.
Өөрийнхөө чадахгүй зүйлийг барьж ав. Чаддаг болохоороо маш их урам зориг авна
Сонирхолдоо хөтлөгдөн ном орчуулж эхэлсэн нь хожимоо дэлхийн зах зээлд гарахад нь томоохон түлхэц болсон бөгөөд англи хэлийг дунд сургуульд байхдаа сурч эхэлсэн байна.
Тэрээр хүссэн зүйлдээ хүрэхийн тулд өөртөө зөв дадал бий болгож, аль болох том төлөвлөгөө жилээр нь гаргаж, түүнийхээ төлөө идэвхтэй хөдөлмөрлөдөг нэгэн ажээ.
Сэтгэгдэл ( 9 )
Баяр хүргэе! Гадаадад өөрийн чадлаар явах боломж хүн бүрт нээлттэй байдаг. Чадахгүй хүмүүс нь нутагтаа ирээд пээдийгээд л явах юм даа. Солонгост дуулдаг байсан гэлүү Гантогоо гээд нэг эр хэдхэн хоногийн өмнө нэг эгчийг гудамжинд загнаад би Монголыг хөгжүүлнэ та нар үх, зайгаа тавьж өг гэж орилж байсныг хажуугаар нь машинтай өнгөрөхдөө сонсоод гутсан шүү. Мундаг, чаддаг бол эх орноосоо явах хэрэгтэй дээ
Vice president gedeg ajliin tsoliig ded yronhiilegch gej orchuuldag n ch ter teriig n ded yronhiilegcheer oilgood baigaa ene comment deer bga maluud ch ter bugdiig n burhan ushuug hha
Banknii ezenii booviig ni huhuj ugsun um bga bizdee chaavaas..
манайхан бол цүнх баригчдыг албан тушаалп томилдог ийм мундаг залуучуудаа дэмждэггүй гадны оронд алддаг юуч мэдэхгүй малнуудыг албан тушаалд томилдог мундаг бүсгүй юмаа амжилт
Xud xud ardbn yum yavj l bga
Ajil amidraliin urgun ih amjilt husey!
Chi mundag bishee .Delhiin nomer 1 alan hyadagch imperalist Amerikt ajillah ni chamd sain saihan ireedui baihgui .buh yumiig chini burhan tenger taalahgui tsaaguurai haana.Mongol oron chamd olziitei .unen shuu.Amerik Amerik ene bol mash ayultai Imperalist guren .
Ганцхан жил дадлагажигчаар ажиллаад дэд ерөнхийлөгчийн албан тушаал гдг , ээ мэдэхгүй дээ. Еврей банкируудын санаанд ямар муу санаа орсоныг Монгол хүн хэзээ ч таахгүй.
Мундаг охин байна. Амжилтын дээдийг ерөе.