Коронавирус БНАСАУ-д СҮЙРЭЛ авчирч магадгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

 

Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Хойд Солонгост омикроны нууц хувилбар болох BA2 албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол 1.2 саяд хүрч 50 хүн нас бараад байгаа аж. 

Тус улсын удирдагч Ким Жон Ун эмийн нөөцийг тогтворжуулахын тулд цэргийн нөөцийг дайчлахыг зарлигджээ. 

Одоогийн байдлаар тус улсад халдварын тохиолдол дээд цэгтээ хүрээгүй байна хэмээн шинжээчид үзэж байгаа бөгөөд АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс омикроны энэхүү давлагаа дор хаяж 34,540 хүний ​​аминд хүрнэ гэж тооцоолжээ.

 

 

"Ewha Woman's University Mokdong" эмнэлгийн амьсгалын замын өвчний мэргэжилтэн Чон Юн Ми тус улсын иргэдийн ихэнх нь хоол тэжээлийн дутагдалтай, ковидын дархлаажуулалтад хамрагдаагүй учир БНАСАУ-д сүйрэл авчирч болзошгүй хэмээн онцоллоо. 

Хойд Солонгос дархлаажуулалтад хамрагдаагүй дэлхийн хоёрхон улсын нэг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр 2018-2020 онд Хойд Солонгосын 11 сая орчим иргэн хүнс тэжээлийн дутагдалтай байсан бөгөөд ковидын улмаас нас барах хүмүүсийн тоо Энэтхэг улсынхтай дөхөж магадгүй хэмээн Чон Юн Ми ярьсан байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.104) 2022 оны 05 сарын 17

Hoid Solongos kovidiig ylna. Mongoltoi adil siimhiig ashiglaad turiivchee tuntiilgeh bodoltoi humuus bish uchraas buh anhaarlaa ajildaa handuulj ard irgedee avrah l bolno. Kim Chin Un shildeg udirdagch mandtugai !.

0  |  0
эрчимжүүлэх(66.181.166.134) 2022 оны 05 сарын 17

хиараад эхлэхээр бослого гарах болов уу? эсвэл удирдагчаа шүтсээр бгаад өлсөөд өвчнөөр үхэх болов уу?

0  |  0
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 17

Иргэд нь ядуурч нийгэм нь хувхайрч байгаа 2 улсын нэг нь БНАСАУлс, нөгөө нь Монгол гэж нэг жижигхэн улс байдаг.

1  |  1
гал(202.179.26.126) 2022 оны 05 сарын 17

Энэ улс ковидод хиарах вий дээ. Нэг эхэлчвэл салхи шиг л тархана

0  |  0
гал(202.179.26.126) 2022 оны 05 сарын 17

Энэ улс ковидод хиарах вий дээ. Нэг эхэлчвэл салхи шиг л тархана

0  |  0
etdenebat(192.82.75.191) 2022 оны 05 сарын 17

орос хятадын байгуулсан улс

0  |  1
овид(103.212.116.177) 2022 оны 05 сарын 17

Хэдэн үеэр нь хүмүүсээ тарчлаан зовоож байгаа муухай улс, мухай өвөө аав , гахай-ач гурав. Үүрд тамд унаж үхээсэй

2  |  0
34541(43.242.243.45) 2022 оны 05 сарын 16

34541 гээч

0  |  0
Top