Экспортын зээлийн даатгал яагаад хэрэгтэй вэ?

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Улс орнууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс экспортыг бодлогоор дэмждэг. Хөгжингүй орнууд болон хөгжиж буй орнууд өөрийн улсын гадаад худалдааг дэмжих, нэмэгдүүлэх тал  дээр  ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд төрөөс гадаад худалдааг дэмжих зорилгоор экспортын даатгалын тогтолцоог бүрдүүлж, даатгалын үйлчилгээг хүргэх нь энэхүү бодлогын салшгүй нэг хэсэг болж байна.  Экспортын зээлийн даатгал нь худалдааны зээлийн даатгалын нэг төрөл бөгөөд гадаадад байгаа үйлчлүүлэгчидтэй хийх худалдааны харилцаанд онцгой анхаардаг. Энэ нь хэрэв таны үйлчлүүлэгч экспортолсон бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлөхгүй бол даатгалын компани танд нөхөн төлбөр төлнө гэсэн үг юм.

Экспортлох процесст олон төрлийн хүндрэл тохиолддог. Та улс орны хууль тогтоомж, ёс заншлыг сайн мэдэхгүй бөгөөд улс төрийн тодорхойгүй байдал бий болсон нутагт үйл ажиллагаа явуулж магадгүй юм. Үүнд өндөр тарифыг гэнэт тогтоох, арилжааны нөхцөлийг ойр ойрхон өөрчлөх эрсдэлүүд тулгардаг.

Экспортын зээлийн даатгал нь таны дансны авлагыг даатгаж, улс төрийн эрсдэл, харилцагчийн дампуурал зэрэг арилжааны эрсдэлийн улмаас таны бизнесийг төлөгдөөгүй нэхэмжлэхээс хамгаална. Таны үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагаа тогтвортой байсан ч заримдаа төлбөрөө төлөхгүй байх эрсдэлтэй. Хэрэв та урьдчилгаа төлбөр шаардахгүй эсвэл зээлийн даатгалд хамрагдаагүй бол энэ нь өрөнд өртөмтгий болгох боломжтой.

\Picture2

Экспортын зээлийн даатгал нь үйлчлүүлэгчидтэй хийсэн худалдаанд таны мөнгөн урсгалыг хамгаалж, тэд төлбөрийн чадваргүй болсон ч та төлбөрөө авах болно.

Үүнийг бүх төрлийн бизнес эрхлэгчид худалдаагаа хамгаалах зорилгоор ашигладаг. Бизнесүүд мөн зээлийн даатгалыг банкуудаар дамжуулан санхүүжүүлэх, шинэ зах зээлд итгэлтэйгээр нэвтрэх, зээлийн таатай нөхцөлөөр шинэ харилцагчдыг татахад нь тусалдаг. Бид дэлхий даяарх сая сая компаниудын арилжааны мэдээллийг авах боломжтой бөгөөд энэ нь таны худалдааны түншүүдийн зээлийн төлбөрийн чадварыг үнэлж, мэдээ мэдээллээр дэмжих боломжийг олгоно.

\Picture3

Экспортын зээлийн даатгалд хамрагдсанаар:

    Одоо байгаа эсвэл шинэ үйлчлүүлэгчийн зээлийн хязгаар тогтоох;

    Даатгалын нөхцөлийг бидэнтэй тохиролцох;

    Худалдааны харилцаанд эерэг, итгэл дүүрэн байх;

    Нэхэмжлэхийн хугацаа хэтэрсэн даруйд өр барагдуулах дэмжлэг авах;

    Хэрэв өр барагдуулах боломжгүй бол нэхэмжлэхийн үнийн дүнгийн 90% хүртэл нөхөн төлбөрийг авах боломжтой.

\Picture4

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top