Та бүхэнд даатгалын гэрээнд хэрэглэдэг нийтлэг нэр томъёоны тайлбарыг хүргүүлж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 29

Та бүхэнд даатгалын гэрээнд хэрэглэдэг нийтлэг нэр томъёоны тайлбарыг хүргүүлж байна.

Цаашид бид даатгалын гэрээ хийхдээ юуг анхаарах, ямар тохиолдолд даатгалын зүйлд эрсдэл учирч нөхөн төлбөр олгож байна вэ зэрэг мэдээллийг хүргүүлэх болно.

Даатгал - Ирээдүйд учирч болох аливаа эрсдлийг шилжүүлэх, багасгахад чиглэсэн үйл ажиллагаа

Даатгалын зүйл - Даатгалд хамрагдаж байгаа эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол

Даатгалын гэрээ - Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх даатгалын харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг

Даатгалын үнэлгээ Даатгалын объектыг үнэлж, мөнгөн дүнгээр илэрхийлсэн хэмжээ

Даатгалын тохиолдол - Даатгуулсан зүйлд учирсан хохирол, гэрээнд заасан болзол бүрдэхийг

Даатгалын хураамж - Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөр бөгөөд даатгалын үнэлгээнээс хамаарч хураамжийг тооцдог

Даатгалын нөхөн төлбөр - Гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгө

Даатгалын баталгаа - Даатгалын компаниас даатгасныг баталгаажуулан даатгуулагчдаа өгч буй баримт бичиг бөгөөд даатгалын гэрээний салшгүй хэсэг юм

Даатгалын хугацаа - Даатгалын гэрээнд заасан хүчинтэй хугацаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top