"Үндэсний давхар даатгал" ХК олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаална

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Үндэсний давхар даатгал ХК нь “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 оны биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр тогтоолыг үндэслэн нэмж гаргах үнэт цаасны 34 хүртэлх хувийг бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалахаар ажиллаж байна.

Манай компани нь анх Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд үндэслэн Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нэртэйгээр байгуулагдсан төрийн өмчит хувьцаат компани бөгөөд 2018 онд гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулж, давхар даатгалын зардлыг хэмнэх үүднээс үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Үндэсний давхар даатгал” ХК болсон юм.

Үндэсний давхар даатгал ХК-ийн эрхэм зорилго нь үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгө, санхүүгийн эрсдэлгүй найдвартай байдлыг ханган давхар даатгалын үйлчилгээ үзүүлж даатгалын салбарын өсөлт хөгжлийг дэмжихэд оршино.

Манай үндсэн үйл ажиллагаа нь олон түмний сайн мэдэх малын индексжүүлсэн даатгал, мөн тариалангийн даатгалыг зохион байгуулж, давхар даатгах; ачаа тээвэр, хариуцлага, хөрөнгө гэх мэт СЗХ-оос баталсан даатгалын бусад хэлбэрүүдээр дотоодын даатгалын компаниудын эрсдэлийг давхар даатгаж, цаашилбал эрсдэлийн тодорхой хэсгийг олон улсад давхар даатгуулах билээ.

Бид олон нийтэд хувьцаагаа ийнхүү нээлттэй арилжаалснаар үйл ажиллагаагаа олон нийтийн хяналтад оруулж, санхүүгийн сахилга бат, байгууллагын засаглалыг тогтвортой хөгжүүлэн, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах юм.  

 

Холбоо барих:

И-мэйл: info@mongolianre.com

Утас: 75770002

Вебсайт: http://www.mongolianre.com,

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Төв номын сангийн замын эсрэг талд Business Tower, 20 давхар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top