Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр, 2022 оны эхний улиралд даатгалын компаниудын хураамжийн орлого 50.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар өсчээ.
Үүнд гэнэтийн осол, эмчилгээний хураамжийн орлого 59.4 хувиар, авто тээврийн хэрэгслийн болон хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 32-39 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Оны эхний улиралд нөхөн төлбөрт 26.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлт болжээ. Тодруулбал, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр хамгийн их дүнгээр буюу 97.6 хувиар өссөн байна.
Даатгалын компаниудын дийлэнх нь гадаадад давхар даатгуулдаг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 70 орчим тэрбум төгрөгийг гадаад улс руу шилжүүлсэн байна. Даатгалын компаниудын гадаадад төвлөрүүлсэн давхар даатгалын хураамжийн зардал 2021 онд даатгалын нийт хураамжийн 34.1 хувьтай тэнцжээ.
Сэтгэгдэл ( 0 )