Жонни Деппийн фэнүүд охин руу нь цахимаар дайрав

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18


Жүжигчин Жонни Деппийн охин Лили-Рөүз Депп рүү хүмүүс цахимаар дайрчээ. Тэд Лилиг Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурлын үйл явцын талаар тайлбар хэлэхгүй байна гэж буруутгажээ.

Францын жүжигчин Ванесса Паради, Жонни Депп нарын охин, 22 настай Лили-Рөүз аавынхаа фэнүүдээс олон зуун ууртай мессеж авсан байна.

Деппийн фэнүүд Лилиг дөрөвдүгээр сарын 11-нд шүүх хурал эхэлснээс хойш чимээгүй байгаад нь бухимдсан аж.

Хүмүүс Лилиг хувиа хичээсэн, аавыгаа тоодоггүй, ямар ч тайлбар хийхгүй байна гэж буруутгасны хариуд зарим хүмүүс охиныг өмөөрчээ. Тэд “Лили болж буй зүйлийн талаар тайлбар хийх албагүй, түүнийг зовоохоо боль, аавыгаа дэмжиж буйгаа заавал нийтэд зарлаж илэрхийлэх албагүй” гэх зэргээр Лилиг өмөөрсөн байлаа.
 


Лили-Рөүз хувийн амьдралаа олонд дэлгэдэггүй билээ. Тэрбээр Амбер Хердтэй холбоотой дуулианаас өөрийгөө хамгаалахыг илүүд үзэж байгаа.

Лили 2016 онд “Манай аав бол миний мэдэх хамгийн сайн хүн. Дүү бид хоёрын хувьд тэр хамгийн гайхалтай аав. Аавыг мэддэг хүмүүс бүгд миний үгийг батлах байх аа” гэж бичсэнээс өөрөөр аавынхаа талаар юу ч хэлээгүй байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буяка(66.181.161.2) 2022 оны 05 сарын 20

Ухаантай үзэсгэлэнтэй охин

1  |  0
Баянаа(66.181.161.77) 2022 оны 05 сарын 20

Ухаантай охин байна

2  |  0
Top