Маргаашнаас Эрээний гааль ажиллаж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Сүүлийн хэд хоног Хятадын Эрээн хотын гаалиар нэг ширхэг ч чингэлэг гаргаагүй билээ.

Энэ талаар Эрээн хотод амьдарч буй иргэдийн амнаас ам дамжиж буй яриагаар бол тус хотын гаалийн ажилчид авлига авсан нь тогтоогдсон тул Гаалийн даргыг солих, авлига авсан хүмүүст хариуцлага тооцох зэрэг асуудлууд үүсэж, түр зогсоогоод байгаа гэх.

Эрээн хотын боомтоор өдөрт 100 орчим чингэлэг тээвэр гардаг байсан. Гэтэл сүүлийн үед боомтоор чингэлэг гаргахдаа сугалаа явуулдаг болсон.

Албан бус эх сурвалжууд "Сугалаанд сонгогдохын тулд ачаа тээврийн жолооч нар гаалийн ажилтанд авлига өгдөг байж болзошгүй байдал тогтоогдсон тул тус хотын хуулийн байгууллагаас шалгалт явуулж, гаалийн удирдлагаа солих хүртэл Эрээний хилийг нээхгүй байх бодлогыг дотооддоо барьж байгаа" гэх мэдээллийг өгч буй. 

Тэгвэл Эрээн хотын гаалийн байгууллага дахь авлига авсан албан хаагчдад хариуцлага тооцох, халаа сэлгээний асуудал цэгцэрсэн тул маргаашнаас буюу тавдугаар сарын 19-нөөс эхлэн тус байгууллага нь хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн мэдээлэл байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОРГОДОЛ ДАМДИНДОРЖ(66.181.161.53) 2022 оны 05 сарын 21

Хил нээгдэх нь үнэн юмуу би эрээнээс жижиглэнгээр бараа авчирч зардаг юм л даа

0  |  0
Top