Өрөөндөө ганцаараа байхдаа тэжээвэр нохойдоо хазуулсан 5 настай Брэнтли хүү инээх чадвараа алджээ. Хэрэг болох үеэр түүний эцэг, эх өөрсдийн унтлагын өрөөнд байсан бөгөөд хүүгээ орилох чимээнээр өрөөнд нь очтол 3 настай тэжээвэр нохой нь хүүгийнх нь нүүрэн дээр суусан байдалтай байсан аж.
Нохойг хүүгээс салгах тун хэцүү байсан тухай тэд ярьсан бөгөөд нохойг салгасны дараа хүүгийнхээ нүүрийг хараад тэд цочролд оржээ. Учир нь хүүгийнх нь хацрын шөрмөс болон мах нь тасарч, шүд нь харагдаж байсан гэнэ.
Хүү болон хүүгийн ор нэлэнхийдээ цус болсон байсан ба хүүгийн нүүрэнд эмч нар гурван цагийн турш мэс засал хийсэн байна. Одоогоор инээх чадамжгүй байгаа хүү ирээдүйд хэдэн хагалгаанд орох нь тодорхойгүй байгаа аж.
Хүүгийн гэр бүлийнхэн хагалгааны зардалд 16.000 ам.доллар зарцуулжээ. Хүүгийн түүх сонинд нийтлэгдсэний дараа түүнд зориулан хандивын аян эхлүүлсэн бөгөөд Марли нохойг үүрд унтуулах шийдвэрийг гэр бүлийнхэн нь гаргажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Араатан амьтны эрх чөлөө Түвшинбаярын эрх чөлөө 2 хоорондоо маш адилхан юм шиг санагдлаа ккк
Muur Hezeech Eznee Hazdaggui Um!!!
Араатан бол хэзээд араатан байдаг, гэртээ хотод нохой, муур тэжээж тэнэгтдэг гарууд бодууштай л юм, бас амьтаны эрх ярьж хөөрцөглөдөг гарууд