Монголын зээлжих зэрэглэл тогтвортой үнэлгээ авлаа

2022 оны 05 сарын 21

АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын гадаад валют гаргагчийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу тогтвортой гэж баталлаа.

Засаглалын үзүүлэлтүүд, тухайлбал нэг хүнд ногдох орлого зэрэг үзүүлэлтийг харгалзан энэ зэрэглэлийг тогтоодог. Монгол Улс гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай, эдийн засаг нь голчлон Хятад руу экспортлох түүхий эдийн экспортод төвлөрсөн, улс төрийн тогтворгүй байдал байнга давтагддаг зэрэг нь энэ үнэлгээг тогтооход нөлөөлж байна гэж “Fitch Ratings” мэдээлэв.

Тус агентлагаас мэдээлснээр, ойрын хугацаанд эдийн засгийн өсөлт зогсонги байх ажээ. КОВИД-19 вакцинжуулалтын түвшин өндөр, олон улсын хил дахин нээгдэж буй гэх мэт хүчин зүйлс байгаа ч энэ онд эдийн засаг 1.2 хувиар буурна гэж таамагласан байна. Хилийн хязгаарлалт 2023 онд багасах төлөвтэй байгаа ч Хятадтай хийх худалдаа удаан гацвал эдийн засгийн өсөлт буурах эрсдэлтэй. Дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал, Орос, Хятадын импортын тасалдлаас үүдэлтэй инфляцын дарамт үүсч, бодит орлогод сөргөөр нөлөөлнө гэжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top