Я.Содбаатар: Жилийн дотор хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувиар өслөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.05.20/ "Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт чуулган дээр Монгол Улсад хүнсний хувьсгал хийхийг уриалсан. Энэ дагуу тогтоолын төслийг өргөн барилаа. Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах шаардлага үүссэн. Мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнийг 100 хувь дотоодоосоо хангаж байна. Түүнээс хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас татан авч байна. Тиймээс импортын хэрэгцээгээ бууруулах зорилт дэвшүүлээд байна. Дэлхий даяар хүнсний хомсдол үүсч, үнэ огцом өсч байна. Сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрлээ гэдгийг дэлхий нийт зарлаж байна. Манай дотоодын үнэ ханш ч гэсэн өсч байна. Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн хугацаанд 20 гаруй хувиар өслөө. Хүнс, шатахууны үнэ инфляцийн 50 хувийг бүрдүүлж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ!

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан тогтоолын төсөл нь дөрвөн заалт, 51 дэд заалттай аж. Уг тогтоолын төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэх асуудлыг тусгажээ. Түүнчлэн хүнсний хангамж, зарим хүрээлэнг нэгтгэх, хүний нөөц, үр соортын асуудлыг зохицуулах заалт ч туссан байна. Энэхүү тогтоолын төслийг ирэх долоо хоногоос байнгын хороод хэлэлцээд явах аж.  Энэ чиглэлээр таван жилийн хугацаанд 134 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.71.228) 2022 оны 05 сарын 22

Одоо манай Ерөнхийлөгч Баттулга хэвээр гэж бичсэн байх юм Саяхан намын дарга болохгоод бөөн юм болоод байсан биш билүү? өргөдлөө татаж авлаа гэсэн

0  |  0
ЗОЧИН(192.82.71.228) 2022 оны 05 сарын 22

Одоо манай Ерөнхийлөгч Баттулга хэвээр гэж бичсэн байх юм Саяхан намын дарга болохгоод бөөн юм болоод байсан биш билүү? өргөдлөө татаж авлаа гэсэн

0  |  0
ЗОЧИН(192.82.71.228) 2022 оны 05 сарын 22

Цалин тэтгэврээ 20% нэмээч. Угаас манай хөдөлмөр хөлсний түвшин маш доогуур. Боолын нийгэм шиг шдээ. Хүний хөдөлмөрийг шулсан. Одоо тэгээд тэтгэвэр цалин г 20 % бууруулчихаар чинь бүр хэцүүдэх нь . ард олноо нэг баян хүнд өгч зарцлуулах замаар тэтгэдэг байсан эртний уламжлалдаа орсон ч яадаг юм болжээ.

0  |  0
Зочин (66.181.161.93) 2022 оны 05 сарын 21

Энэ Содбаатар яаж хаанаас хэдэн төгрөг завчих талаар л бодож байгаа

0  |  0
Эгэл(139.5.219.194) 2022 оны 05 сарын 20

Үхсэн ацны чинь эрөнхийлөгч баттулга бичсэн юмаа ядаж уншиж бай

0  |  0
Top