Саудын Арабын агаарын тээврийн компани тус улсын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдээс бүрдсэн нислэгийн багтайгаар нислэг хийжээ.
“Flyadeal” компани Саудын Арабын түүхэнд анх удаагаа нислэгийн баг нь эмэгтэй бүрэлдэхүүнтэйгээр нислэг үйлдсэн талаар тус компаниас мэдээлэв.
Мухаммед бен Салман хааны хүү Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү болсноор тус улсад эмэгтэйчүүд машин барих, спортын тэмцээн үзэх, арми, цагдаад алба хаахыг зөвшөөрсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )