"Эрхэт Монгол" медиа группийн харьяа өргөн нэвтрүүлгийн "ТВ8" телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы хамтарсан баг Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын өнөөгийн байдал, засвар үйлчилгээний талаар сурвалжилахаар яг одоо газар дээр нь ажиллаж байна.
Өнөөдөр өглөө Дундговьд очсон сурвалжлах багийнхан аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очироос нөхцөл байдлын талаар тодруулж ярилцлаа.
Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замаар Тавантолгой түлш, Мааньт чиглэлийн экспортын нүүрс тээвэрлэж байгаа нь замын гэмтэл, эвдрэл үүсэх нөхцөлийг бий болгоод байгаа юм.
Баримтаас харахад, Улаанбаатараас-Мандалговь хүртэлх 5283.49 м.кв, Мандалговиос Даланзадгад хүртэл 3230 м.кв авто зам эвдэрч, сүйдсэн байгаа аж.
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир "Дундговийн авто замын компаниудаас гаргаж өгсөн дээрх эвдрэл гэмтлийн тоон баримт өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гэхдээ энэ асуудал зөвхөн нэг удаагийн мөнгөн хөрөнгөөр засагдаж, цаашид бат бөх байна гэх баталгаа байхгүй. Учир нь Монгол Улсад уул уурхайн хүнд тээвэр явах зориулалтын зам алга. Тиймээс замыг нэг удаад засч, янзлаад орхих биш шинээр уул уурхайн хүнд тээвэрт зориулсан зам тавих ёстой. Түүнчлэн зам засварын тендерийн компанийг шалгаруулахдаа маш нухацтай, хариуцлагатай хандах асуудлыг ч ярих нь зүй" хэмээлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 2 )
Зүгээр байгаа плитануудыг ба зүгээр байгаа замуудыг хуулдаг тендерийхнийг шийтгэмээр байна. Эсвэл зам тээврийн яамныхныг үндсээр нь халах хэрэгтэй юм.
Hynalt shalgaltiig mergejliin huneer hiilgej baildaa ene darga nariin doodhuud tui ch medleggui 4n argijn too 1000 dotor tseejeer bodoj l chadahgui gulugnuud chini yun yasan zam huleeltseh chanar shalgah ve aytaihan har saaral ungutei l bol zam yum bna geel huleegeed avchdag nuguuh ni dood dalangiin nygtral muutai tegeel ehnii 10 mazhin yvhad hotoij tsumruud zam zasvar tudun terbum tug geel neheed suuj baidag novshiin eddee ed nar