"Эрхэт Монгол" медиа группийн харьяа "ТВ8" телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы хамтарсан баг Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын өнөөгийн байдал, засвар үйлчилгээний талаар сурвалжилахаар газар дээр нь ажиллаж байна.
Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн Улсын чанартай авто замын тухайд хамгийн их эвдрэлтэй хэсэг нь Дундговь аймгийн Хулд сумын нутагт байгаа бөгөөд нийт 30 км авто зам эвдэрч, сүйджээ.
Одоогоор автомашинууд шороон замаар явж байна. Энэ замыг зайлшгүй их засварт оруулж, зарим хэсгийг бүрэн хуулж, дахин тавьсны дараа ашиглалтад оруулах ёстой гэж нутгийн удирдлагууд үзэж байгаа юм.
Өнөөдөр өглөө манай сурвалжлах багийнхан Хулд сумын нутагт байх хамгийн их эвдрэлтэй авто замын бүсээс шууд сурвалжилга хийлээ.
Энэ үеэр нутгийн иргэд болоод сумын удирдлага, авто замын засварын ажлыг гүйцэтгэж буй "Дундговь авто зам" ХХК-ийн удирдлагуудаас дараах мэдээллийг авсан юм.
ЭХ СУРВАЛЖУУДЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ
Сэтгэгдэл ( 2 )
Zamaa zasaj ynzlah heregtei olon hvnii ami nas hohirson shvv
Энэ хэсгийн зам маш чанар муу баригдсан хүнд даацын машин явж эхлэхээс өмнө намар нь ашиглалтад ороод хавар газар гэсэх үеээс л эвдрээд эхэлсэн ийм муу зам барьсан компани хүлээж авсан комиссийнхонд хүлээлгэх хариуцлага гэж байна уу