Дундговь-Өмнөговийн замын эхний 30 км-ыг зайлшгүй хуулах НӨХЦӨЛ үүсжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

"Эрхэт Монгол" медиа группийн харьяа "ТВ8" телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы хамтарсан баг Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын өнөөгийн байдал, засвар үйлчилгээний талаар сурвалжилахаар газар дээр нь ажиллаж байна.


Дундговь-Өмнөговь чиглэлийн улсын чанартай авто замын засварын ажлыг гүйцэтгүүлэхээр энэ онд улсын төсөвт 1.9 тэрбум төгрөг тусгасан байдаг.

Энэ хүрээнд Дундговь талаас буюу 150 км хүртэлх авто замыг засварлах ажлыг "Дундговь авто зам" ХХК гүйцэтгэх ажээ.

Авто замын эвдрэлийн тухайд хамгийн их эвдрэл Дундговь аймгийн Хулд сумын нутагт байгаа бөгөөд нийт 30 км авто зам эвдрээд байгаа юм. Одоогоор авто машинууд шороон замаар явж байгаа бөгөөд энэ замыг зайлшгүй их засварт оруулж, хуулж, дахин тавьсны дараа ашиглалтад оруулах ёстой гэж аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Zindaa.mn-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.  

Сануулахад, 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр хийсэн дүгнэлтээр Улаанбаатар-Дундговь чиглэлийн 98 км замын эвдрэл 5283.49 м.кв байсан бол 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хийсэн дүгнэлтээр 9219 м.кв болж нэмэгдсэн байна.

Дундговь-Өмнөговь чиглэлийн 150 км авто замын эвдрэл хагас жилийн өмнө 3230 м.кв гэж хэмжигдэж байсан бол хамгийн сүүлийн бүртгэлээр 19730 м.кв болж, дөрөв дахин нэмэгджээ. 

БИД ЭНЭ ТАЛААР ЭРГЭН МЭДЭЭЛЛЭХ БОЛНО. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 26

Хэн нэг аймгийн засаг дарга ч юм уу ямар нэг этгээдийн толгойд орж ирсэн бодлоор зам тавьдаггүй юмаа. Замыг олон улсын стандартыг ягштал мөрдөж тавьдаг. Бодлоор тавьсан зам яасныг харж байгаа биз дээ үхэрнүүд ээ?

0  |  0
t(202.9.46.181) 2022 оны 05 сарын 26

daash hetruulehee l bolichih

0  |  0
Top